"Miss World" 2017 тэмцээний тэргүүн титмийн эзнээр Энэтхэг улсын мисс Manushi Chhillar тодорсон билээ. Жил жилийн тэмцээнд Энэтхэгийн миссүүд финалын шатанд үлддэг бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсаар ирсэн. Хамгийн анх 1966 онд Энэтхэгийн мисс тэргүүн титмийг хүртэж байв. 1994 онд Aishwarya Rai, 1997 онд Diana Hayden, 1999 онд Юкта Мооклей , дараа жил нь буюу 2000 онд Приянка Чопра эх нутагтаа энэхүү эрхэм хүндтэй алдрыг авчирсанаараа хамгийн богино хугацаанд нэг орноос төрсөн дэлхийн миссүүд болж байсан юм. Хоёр жил дарааллан "дэлхийн мисс" - ын титмийг зүүж байсан Энэтхэг улсыг энэ жил Manushi Chhillar төлөөлөн оролцож 17 жилийн дараа "Дэлхийн мисс" титмийг эх орондоо эргүүлэн авчирлаа. Manushi Chhillar нь Энэтхэгээс төрсөн 6 дахь дэлхийн мисс болж байна.


Тэрээр 1997 оны 5 сарын 14 нд төрсөн, 20 настай. Түүний аав нь анагаах ухааны доктор эмч мэргэжилтэй бол ээж нь биохимийн салбарын доктор, профессор бөгөөд Manushi Chhillar ч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн авахаар анагаах ухааны чиглэлээр суралцаж байна. Дуулж, бүжиглэх авъяастай. Мөн зураг зурах, шүлэг бичих дуртай бүсгүй юм. Приянка Чопра бол түүний үлгэр жишээ авч, хүндэлдэг жүжигчин, загвар өмсөгч гэж ярьсан байна. Энэтхэг, Англи хэлээр ярьдаг.
Өндөр: 173 см
Жин: 55 кг Үсний өнгө: Хар
Нүдний өнгө: хар
Түүний зургуудаас хүргэж байна