Төмсний хучмал хийх жор

Төмсний хучмал хийхэд тун энгийн бөгөөд гэр бүлийн бяцхан гишүүн ч идэхэд тохиромжтой байдаг. Төмсний хучмалаа будаа дуртай салатаа хийгээд хачирлан идэж болох юм.


Орц: /2 - 3 хүн/

машиндсан мах-500гр
төмс-800гр
өндөг-4ш
сонгино-1ш
ногоон сонгино-бага зэрэг
лууван -бага зэрэг
сүү-50гр
хар перец
давс
гурил



Хийх арга:

- Хамгийн түрүүнд махаа амтлана. Давс, перц, гурил зэргээ хийгээд сайтар базаж холино. Гурил нь  махыг барцалдуулахын тулд хийж байгаа учраас өөр зүйл хийж ч болно. Хатсан талхыг нухаж нунтаглаад хийвэл илүү амттай болдог. Гэхдээ чихэр зэрэг элдэв хольцгүй тал тохиромжтой.

- Төмсөө давстай усанд чанаж болгоод товгор зүйлгүй болтол сайтар нухна. Машиндаж болно. Дээр нь масло /эсвэл ургамлын тос/ болон сүүгээ нэмээд дахин хутгана. Давсыг амталж үзээд бага байвал нэмээрэй.

-  Одоо хучмалаа шаргал сайхан өнгөтэй , сайхан харагдуулахы тулд 4ш өндгөө хагалаад саванд хийгээд дээр нь ногоон сонгино /мөн лууван маш жижигхэн зороод хийж болно/ хийгээд хутгана.

- Шарах шүүгээний хавтан дээр махаа дөрвөлжлөн тавиад  180 хэмд 10-15 минут шарна. Гаргаад төмсөө дээр нь жигд тарааж тавиад өндөгний зуурмагаа дээр нь асгана. Ингээд дахин 15-20 минут 180 хэмд шарна.


Ингээд таны хоол бэлэн боллоо. Танд хачирлаж болох хамгийн энгийн салатны жорыг хуваалцахад өргөст хэмх, улаан лооль, салад навчийг хэрчээд  давс, элсэн чихрээр амтлаад дээр нь багахан майонез хийж хутгаад 10 минут хөргөгчинд амраагаад л болно.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.