Нэг кинонд дахин хамтдаа

2005 онд тэд хамгийн анх удаа дэлгэцийн бүтээлд хамтран тоглосон нь өнөөдрийн Холливуудын хамгийн тогтвортой, өнөр өтгөн гэр бүл болоход нь түлхэц болсон гэж хэлэхэд хол зөрөхгүй биз. Анжелина анхныхаа киног амжилттай найруулан үзэгчдэд хүргэсэн бөгөөд дараагийн уран бүтээлдээ орсон гэдгээ шүтэн бишрэгчиддээ дуулгалаа.



Түүний шинэ кино драма төрлийн бүтээл байх бөгөөд түүний хайртай нөхөр Бред Питт гол дүрд тоглох ажээ. Энэ таатай мэдээллийн хажуугаар бас нэгэн сайхан мэдээ байсан 10 жилийн дараа тэд хамтдаа дахин дэлгэцийн бүтээлд тоглохоор болжээ. Анхны бүтээл нь тэднийг учруулсан бол дараагийн кино нь тэднийг улам гайхалтай хос болгох биз. Ингээд тэдний шинэ бүтээлийг бид хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.