“ Дурлал”-аас авах ч юм бий, хаях ч юм бий

Хэн нэгэн аятайхан залууд дасаад та “дурлачихлаа” хэмээн дуу алддаг. Энэ бол сэтгэлийн хөөрөл байх нь олонтаа. Гэхдээ та хүнд дурлаж байгаа бол мэдрэмжтэй л бүсгүй юм. Түрхэн зуурт ч гэсэн хүнд дурлах нь ганцхан эмэгтэйчүүдэд ч биш эрчүүдэд маш их эрч хүчийг өгдөг. Дурласан хүн заавал гадаад байдал, ажил төрөлдөө анхаарч эхэлдэг. Мэдээж түүндээ таалагдахын тулд шүү дээ. Та тэгвэл хайрлаж дурлахын хажуугаар өөртөө ашигтай өөрчлөлт хийж болохыг мартаж болохгүй. Гэхдээ учиргүй бодолд автаад уйлж хайлаад цагаа үрэхээс зайлхийгээрэй.  Харин үүний оронд түүндээ өөрийнхөө тухай зөв төсөөллийг өгөхийг хичээ. Ингэхийн  тулд чаддаг, мэддэг бүхнээ ашигла. Өөрөөр хэлбэл танд ямар давуу тал байна, түүнийгээ ашигла гэсэн үг. Харин хэтэрхий ойртох оролдлого хийхээс болгоомжил. Яагаад гэвэл эрчүүд дуртай байсан ч гуйх тусам гэдийдэг хүмүүс. Ер нь эмэгтэйчүүд уян зөөлөн сэтгэлтэй болохоороо жаахан сэтгэлийн өөрчлөлтөө хэт дөвийлгөж дурлалтай эндүүрдэг.  Ингэж зохиомлоор үүсгэсэн хайр дурлалыг зөв удирдвал сул дорой зуршлуудаа мартаж өөрчлөгдөж ч болох юм. Ямартай ч, өөрийгөө үнэн сэтгэлээсээ хайртай болсон эсэхээ шалгаж мэдэх хэрэгтэй.Үүнийг шалгахад цаг хугацаа их нөлөөлнө. Магадгүй илүү сайхныг  хараад түүнийг мартаж байвал? Нөгөөтэйгүүр ямар ч сайхан залуу түүний хажууд юу ч биш мэт харагдвал? иймэрхүү энгийн сорилууд таныг зөв сонголт хийхэд туслах болно. Магадгүй сэтгэлийн хөөрлөөрөө буруу сонголт хийж, асуудал үүсгэчихвэл хэцүү шүү дээ. Тиймээс бүсгүйчүүдээ өнгөц бодлоор биш, аливаад нухацтай хандаж байгаарай.















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.