Казакстаны алдарт дуучин Ерке Есмахан
"Алло" хэмээх дуугаараа алдартай болоод байгаа Казакстаны эстрадын дуучин Ерке Есмаханы тухай товч мэдээлэл, уран бүтээлээс хүргэхээр бэлтгэлээ. Ерке Есмахан нь 1986 оны 11 -р сарын 30 нд нэгэн жижиг тосгонд 5 хүүхэдтэй айлын охин болж мэндэлжээ. Түүний аавыг Абдраш харин ээжийг нь Макпал гэдэг бөгөөд тэд 18 ач, зээтэй аж. Түүнийг бага байхад эцэг эх нь урлагийн авъяасыг нь олж хараад хөгжмийн сургуульд оруулсан бөгөөд үндэсний хөгжим, төгөлдөр хуур тоглож сурсан байна. Хожим нь сонгодог, дуурийн дуулаачийн сургуульд суралцан дуучин болжээ.

Хамгийн анх продюсер Баян Есентаевой - ын “Инкар” хамтлагийн дуучин болсоноор нийслэлд уран бүтээлээ туурвих болсон байна. Хамтлагийн нэр хүнд өсөж, амжилттай байсан хэдий ч гишүүд нь гэр бүл зохиож, хүүхэд төрүүлсэн нь хамтлаг тарах шалтгаан болжээ. Харин Ерке Есмахан соло уран бүтээл хийхээр шийдсэн юм. Тэрээр бүх дуугаа өөрийн төрөлх хэлээрээ дуулдаг учраас нь ард түмэн нь тун дуртай. 2013 онд “Любовь тракториста" хэмээх киноны дууг дуулсан нь олны таашаалыг хүртэж, 2015 онд дуучин Тореали Торегалитай хамтран дуулсан "Алло" хэмээх дуугаараа хэн хэн нь алдаршсан юм. Энэхүү дуу youtube - д тавигдсан даруйдаа 5 сая хүн үзсэн нь том амжилт болсон бөгөөд одоогоор 30 сая гаруй хүн сонссон байна. 2016 онд анхны соло тоглолтоо амжилттай хийж, 2017 онд "Кайда?" хэмээх дуу нь олны таашаалыг хүртжээ.

Дуучин бүсгүй сэтгүүлч Асгат Садирбатай гэрлэж нэг хүүтэй болсон ч тус тусдаа амьдрах шийдвэр гаргасан байна. Одоо хүүгээ харахын сацуу уран бүтээлийн карьераа амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Түүний инстаграм хуудасны дагагчид хурдацтай өссөөр байгаа бөгөөд уран бүтээл олон өдөр тутмынхаа амьдрал, хүүгийнхээ тухай бусадтайгаа хуваалцдаг аж.

Түүний шилдэг уран бүтээлээс
Түүний фото зургуудаас













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(90.228.245.147)
2018-02-21 17:23:41
Zurgan dr l goy gardag bolhoos videon dre tiim ch goy bish shaamii huuhen ym bn aa
0
0
0
Хариулах







