“World Masters”-д дөрөв дарааллан түрүүлсэн дэлхийн анхны бөх Д.Сумъяа боллоо
Жин тус бүрийн эхний 16 жүдоч урилгаар зодоглодог “World Masters-2017” тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэллээ. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай барилдаж 10 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдөр манай есөн тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү “World Masters-2017” тэмцээнд 4 дарааллан түрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн түүхийн хуудаснаа тодоор дуурсагдах ялалт болж, жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Францын домогт жүдоч Тедди Ринер гурван түрүү хүртээд байсан бол энэ удаагийн Мастерс тэмцээнд барилдсангүй.

Тэмцээний эрэгтэйчүүдийн - 66кг-д ОУХМ Г.Хэрлэн алтан медаль, эмэгтэйчүүдийн - 48кг-д М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэйчүүдийн - 60кг-д зодоглосон Д.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







