Өнөөдөр “Сахиусан тэнгэрүүд” хотын түүхэн өдөр

Лос-Анжелес  нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын өмнөд хэсэгт орших хот юм. Тус хотод 3,847,400 хүн оршин суудаг бөгөөд Лос-Анжелесийн бүс нийт 18 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 1200 ам км. Хүн амаараа АНУ-д зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог ба Калифорни муж улсын хамгийн том хот юм.

Лос-Анжелес хэмээх нэр нь испани хэлний "сахиулсан тэнгэрүүд" гэсэн үгнээс гаралтай. Энэ нэр нь тус газрын анхны нэрийн товчлол юм. Анхны нэр нь "El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles de Porciuncula" (Англи хэлээр "town of our lady the Queen of Angels of the little Portion") байв.

Лос-Анжелес 1781 онд байгуулагдсан. Энэ нутгийг урьд өмнө Испанийн эзэмшил байх үед Хуниперо Серра, Хуан Креспи хэмээх хоёр Францискан санваартан судалжээ. 1850 оны дөрөвдүгээр сарын 4-нд Калифорни АНУ-ын нэг муж улс болжээ.

1850.04.04 Лос Анжелесийг хот хэмээн энэ өдөр албан ёсоор зарлажээ.
04.04  Дэлхийн иргэний агаарын тээврийн өдөр
1500.04.04 Португалийн аялагч Педру Кабрал Бразилийг энэ өдөр нээв.
1790.04.04 Франц, Алжир 100 жилийн хугацаатай энхийн гэрээ  байгууллаа.
1818.04.04 Английн зохиолч Майн Рид энэ өдөр мэндэлжээ.
1932.04.04 Америкийн биохимич Глен Кинг жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг агуулагддаг байгалийн цэвэр С аминдэмийг орлох бүтээгдэхүүн гарган авчээ.
1944.04.04 Netscape Communications компани энэ өдөр байгуудлагдсан түүхтэй.
1949.04.04 Америк, Бельги, Их британи, Голланд, Дани Исланд, Итали, Канад, Люсембург, Норвеги, Португали, Франц улсууд хойд Атлантын гэрээнд Вашингтонд гарын үсэг зурснаар НАТО байгуулагдав. Энэ үед  11 улс гарын үсэг зурсан байна.
Мөн энэ өдөр "Дэлхийн тэнэмэл амтьдыг хамгаалах" өдөр юм байна. Хэрэв бүсгүй таньтай тэнэмэл амьтан тааралдвал заавал хооллоорой. Тэгвэл буян болдог юм байна шүү.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.