П.Орхон “Алтан Гранпри”-аас гурав дахь түрүүгээ авлаа
“Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д дэлхийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон сүүлийн гурван жил дараалан түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрбээр 1/8 шигшээд спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8 ялсан. Шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор 10:0 цэвэр ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. П.Орхон Монголын бөхчүүдээс Красноярскын тэмцээнээс 12 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.








