Нас бүхэн сайхан


Эмэгтэй хүн төрсөн цагаасаа эхлэн олон нэрээр өөрийгөө дуудуулдаг. Охин, бүсгүй, хүүхэн, авгай, эмээ гэх зэрэг. Гэхдээ эдгээрийг уламжлагдан ирсэн монгол нэршил гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Чихэнд сонсголонтой болоод ч тэр үү “бүсгүй” гэж дуудуулахадаа ихэнх эмэгтэй дуртай байдаг. Харин хэрэлдэж, маргалдах үедээ үеийн нэгнийгээ хүртэл “муу авгай чинь” гэж доромжилдог. Чавганц гэсэн нэрийг ядарсан, зөнөсөн хамгийн арчаагүй хүний дүрээр ойлгодог. Тэгвэл бурхны номонд эмэгтэй хүний насыг доорх байдлаар ангилдаг байна.

0-3 нас хүртэлх насыг балчир нас гэдэг. Энэ насандаа хүн өсгөж тэтгүүлж байдаг.

4-15 хүртэлх насыг хүүхэд нас гэдэг. Уламжлал ёсоор бол хүүхэд насны төгсгөлд эмэгтэй хүн сүй тавьдаг байжээ.

 

16-21 хүртэлх насыг манайхан охин нас гэдэг. Эмэгтэй хүн охин насны төгсгөлд гэрлэж болно. Тэгэхээр эмэгтэй хүн монгол ёсоор 21 насандаа гэрлэж болно гэж үздэг.

22-28 насыг бүсгүй нас гэдэг. Бүсгүй насанд үр хүүхэд гаргахад хамгийн тохиромжтой.

28-40 насыг хүүхэн нас гэдэг. Хүүхэн насанд үр хүүхдээ өсгөдөг.

40-61 насыг авгай нас гэдэг. Авгай насандаа үр, ачаараа бахархдаг.

62-80 насыг чавганц нас гэдэг. Энэ насандаа үр хүүхдээрээ асруулж тэтгүүлнэ.

81-110 насыг шалчиг нас гэдэг. Энэ насандаа өргөж тэтгүүлнэ гэх мэтчилэн заасан байдаг байна.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.