Казакстаны хүчирхэг гоо үзэсгэлэн Молдир Мекенбаева
Тун ч олон төрлийн авъяастай, царайлаг үзэсгэлэнтэй энэхүү бүсгүйг Молдир Мекенбаева гэдэг. 20 настай залуу тамирчин юм. Казакстаны Жюү жицү бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн. 2016 онд Абу Даби хотноо болсон "Дэлхийн аварга шалгаруулах" тэмцээнээс алтан медаль хүртсэн спортын их мастер эмэгтэй. Энэ жил "Дэлхийн аваргаас" мөнгөн медаль хүртсэн бөгөөд азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван ч удаа медаль хүртсэн юм.
Тэрээр өөрийн улсдаа хамгийн шилдэг тамирчдын нэг төдийгүй жүжигчний мэргэжлээр суралцдаг бөгөөд хоёр ч кинонд тоглосон юм байна. 3 дахь киноны ажилдаа орсон байгаа аж. Бага байхаасаа спорт, урлагт авъяастай байсан төдийгүй тун онц сурдаг байсан гэдэг. Математик, Физикийн хичээлээр улсын олимпиадад нэгдүгээр байранд орж, сургуулийнхаа шилдэг сурагч , алтан медалтай төгссөн юм.
Түүний фото зургуудаас















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.











