Телевизийн дэлгэцнээс “Хүний үнэрийг” мэдрүүлнэ


МҮОНТ-ийн 45 жилийн ойд зориулж телевизийн уран бүтээлчид “Хүний үнэр” жүжгийн бүтээж байна. Жүжгийн зохиолыг М.Эрдэнэбат бичиж,  найруулагчаар Н.Байгал, ерөнхий продюсерээр Д.Энхтуяа редактороор Б.Мөнхзул, зураглаачаар С.Отгонжаргал, Ж.Нямсүх, П.Алтан-Өлзий, ерөнхий зураачаар Ө.Цэнд-Аюуш, инженер, техникийн ажилчид, тайз зураг чимэглэлийн алба, гэрэлтүүлгийн албаныхан тус тус ажиллажээ.

Найруулагч Байгал “1970-аад оноос телевиз өөрийн кино, жүжигтэй болж эхэлсэн. Үзэгчдийн сайн мэдэх Жаргал найруулагчийн “Таня” жүжиг, Долгор найрулагчийн “Эдлэх ёсгүй эрх” гээд олон жүжиг манай 600-ийн студид амилж бүтээгдсэн. Ахмад найруулагч нарынхаа уламжлалыг хадгалж тус студид жүжгээ амьдрууллаа. Тайзыг бодит ахуйгаас зайлсхийх телевиз театрын урлагийг хослуулж шийдсэн. Цаг гучин минут үргэлжлэх “Хүний үнэр” жүжигт одоо үед хүмүүсийн мөн чанар ямар болсон юм бэ гэдгийг нэгэн гэр бүлийн амьралд тулгуурлан харуулах амьдралын драм байгаа” гэлээ.

Гол дүрд АЖ Д.Мэндбаяр, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг,Ц.Цэрэнболд, чөлөөт уран бүтээлч Э.Ууганбаяр, ОНТ-ийн уран бүтээлчид хамтран тогложээ.  Жүжгийн дууны үг, аяыг МУГЖ Ц.Энхманлай зохиож, нэвтрүүлэгч Д.Цовоо дуулсан байна. 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.