”Хатан хаан Сиси” дүрээрэй алдаршсан жүжигчин ”Romy Schneider”

Роми Шнайдер 1938 оны 9 сарын 23-нд Австрид төрсөн Германы кино жүжигчин юм. Тэрээр мөн Францын иргэншилтэй байв. Бид түүнийг гурван ангит ”Хатан хаан Сиси” киногоор нь сайн мэднэ. Тэрээр Вена дахь Rosemarie Magdalena Albach хэмээх жүжигчдийн гэр бүлд төржээ. Эцэг эхээсээ арвин их авъяасыг өвлөж авсан юм.  Түүнээс хойш бяцхан охин кино урлагт хөл тавьж 1954 онд Schneider анх удаа Royal Queen Victoria буюу "Хатан хаан Сиси" кинонд тоглосон нь түүнийг дэлхий нийтээр "Хатан хаан Сиси" хэмээн алдаршжээ. 
  
  Тэрээр 1950-аад оны эхээр 15 настайдаа анхны карьераа эхлүүлж байсан юм.  “Голт бор цэцэглэх цагаар” гэсэн кинонд тоглосон нь түүний амжилтын эхлэл байсан юм. 1955-1957 онд Австрийн хатан хаан Элисабетийн гол дүрийг бүтээжээ. 
  
Роми ар араасаа олон уран бүтээлд тоглож түүний нэр хүнд дэлхий даяар тархан эрчүүдийн зүрх сэтгэлийг ч булаах болов. Хүүхэлдэйн киноны алдарт уран бүтээлч Уолт Дисней түүнийг “энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн олны өмнө зарлаж байжээ. 

Шнэйдэр 1982 оны 5-р сарын 29-нд Парист нас барсан байна. Шүүх эмнэлэг түүнийг зүрхний ачааллаа дийлэхгүй өнгөрсөн гэсэн онош гаргасан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ina (108.204.253.240) 2018-04-07 10:48:17
Alen Delon gedeg aldartai shalig ertei uchirch nasaaraa zovson gesend ee tegeed zurh ni achaalalaa diilelgui 44 nasandaa zogsoj dee haramsaltai uym yostoi huurhun huuhen bsan