Хүүгийнхээ найз охин шиг харагддаг 41 настай ээж
Их Британы Шимми Мушни хэмээх бүсгүй хүүгээ төрүүлснээсээ хойш гадна төрх нь ерөөсөө өөрчлөгдөөгүй гэнэ. Ямар нэгэн мэс засал, гоо сайхны эмчилгээнд орж байгаагүйгээс гадна онцгой гоо сайхны бүтээгдэхүүн ч хэрэглээгүй гэдгээ хэлсэн байна. Түүний найз нөхөд, ойр дотны хүмүүсд мөнхийн залуу харагдах нууцыг олсон гэх боловч бүсгүй ямар ч нууц байхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
"Би үргэлж залуухнаараа харагддаг байсан. Үеийнхэн маань хөгширч эхлэхэд би яг л эсрэг зүгт явж байгаа юм шиг. Гэхдээ яагаад гэдгийг нь би мэдэхгүй" гэж ярьсан байна. Шимми Мушни хүүгээ төрүүлэхдээ ганц бие ээж байсан бөгөөд шаргуу ажиллаж, амьдралынхаа төлөө ганцаараа тэмцэх хэрэгтэй болсон. Тиймээс логикоор бодоход сэтгэл зүйн байдлаас эхлүүлээд түүнд багагүй сөрөг нөлөө үүсэх байв. Гэвч амьдралын ямар ч хүнд хэцүү байдал түүний гадна төрхөд нөлөөгүй хэмээн найз нөхөд нь ярьжээ. Гоо сайхнаа ийм сайхнаар нь хэрхэн хадгалж байгааг олон хүмүүс мэдэхийг хүсэж байв. Харин тэрээр "Би гоо сайхны мэс засалд орж байгаагүй, арьс арчилгааны салонд ч орох нь ховор. Гэхдээ чийгшүүлэх тос хэрэглэж, салфеткан маск байнга хэрэглэдэг" гэжээ.
Мөн тэрээр архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд ногоон цай, усыг тогтмол хэрэглэдэг, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг аж. Түүний ээж, эмээ нь мөн наснаасаа залуухан харагддаг бөгөөд үүнийг гентэй холбон тайлбарлаж байгаа юм. Хүүтэйгээ хамт явахад нь найз охин эсвэл эгч нь гэж андуурах хүн олон байдаг. Нэгэн удаа хүүгийнхээ төгсөлтийн баяр дээр очтол ангийнх нь охидууд түүнийг найз охинтой юм байна гэж бодоод төдийлөн ойртож чадаагүй гэдэг.
Шимми гастропарезийн хүнд хэлбэрийн эмгэгтэй болсон бөгөөд ходоодны хагалгаанд орох болсон юм. Энэхүү хүнд өвчин ч түүний гадаад төрхөнд нөлөөгүй ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
















