Тайз дэлгэцийн шилдэгүүд өнөөдөр тодорно

Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Шилдэг уран бүтээлчдийг 7 төрөлд шалгаруулах бөгөөд тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг зураач, шилдэг дуучин, шилдэг бүжигчин, шилдэг хөгжимчин, шилдэг утга зохиолын өвийг өвлөн эзэмшигч гэсэн долоон төрлөөр тодруулах юм байна. Энэхүү шилдэг уран бүтээлчийг шалгаруулах үйл ажиллагааны зорилго нь уран бүтээлчдийн чадвар болоод тайз дэлгэцийн бүтээлийн чанарыг сайжруулж, чадварлаг уран бүтээлчийг олон нийтэд таниулан сурталчилах, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэн, урамшуулахад чиглэгдсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







