Тахианы махан шорлог

Зуны нарлаг өдрүүд иржээ. Өнөөдөр та бүхэндээ зориулан гэртэй ил гал дээр болон амралт зугаалгаар явахдаа бэлтгэж болох амтат тахианы махан шорлогийг санал болгож байна. 

Орц: 
1 Тахианы мах 
1 Тахианы мах амтлагч 
1/4 аяга ургамлын  тос
3 ширхэг чинжүү, дуртай өнгө
1 ширхэг сонгино


Эхлээд тахианы махаа нэг инчийн зузаантай хэрчинэ. Тахианы бэлдсэн махаа саванд хийн дээр нь амтлагчуудаа хийн холино. Харин өөр саванд адил хэмжээтэй хэрчсэн чинжүү сонгино хийж тавьна. 


Тахианы мах, чинжүү, сонгино гэсэн дараллаар мөн өөрийн хүссэнээрээ шорлогны савханд зоож тавьна  


Галаа халаана. Дундаж халуунтай гал дээр бэлдсэн шорлогоо эргүүлэн 5 минут орчим мах болтол шарна. 

Ингээд амтат тахианы махан шорлог бэлэн боллоо. Тавтай сайхан хооллоорой 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.