Одоо ч ганц бие байгаа 6 ханхүү

Ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарыг гэрлэсний дараа ганц бие байгаа ханхүү нарын тухай бичиж эхлэллээ. Яг л үлгэрт эсвэл кинонд гардаг шиг хааны хүү болж төрж, бага наснаасаа улс орон удирдах , хаан ширээг өвлөн авах зэрэг бүх талаараа төгс байхын жишээ болсон ханхүү нар энэ дэлхийд байсаар байна. Ард түмэн нь гүнээ хүндэтгэн мэхийн ёсолж, дээд язгууртан гэр бүлд төрсөн хосгүй хувь заяатай ганц бие ханхүү нарын тухай товч хүргэж байна.  
prince 6 зурган илэрцүүд


1. Йорданаас хунтайж Хуссейн Бин Абдулла

Crown Prince of Jordan hot зурган илэрцүүд

Хаан Абдулла, хатан Раниа нарын хүү тэрээр  23 настай. Улс орондоо төдийгүй дэлхийд алдартай нэгэн. Инстаграм хуудаснаа гэхэд 1.1 сая дагагчтай. Тэрээр тун спортлог, энэ ч түүнийг эрх чөлөөтэй, амьдралаас сайн сайхныг мэдэрдэг нэгэн зүйл нь байх. Хөл бөмбөгт тун дуртай түүнийг хаан ширээ залгамжлах тийм ч дуртай биш гэж ярих нь бий. 2016 онд  Georgetown их сургуулийг олон улсын түүхийн зэрэгтэй төгссөн. "Crown Prince Foundation" -ийг хариуцдаг тэрээр 2015 онд буюу 21 насандаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны даргаар сонгогдсон нь  хамгийн залуу хүн болжээ. Тэрээр 2017 онд Sandhurst сургуулийг дүүргэсэн байна. Ажиглагчид түүнийг ирээдүйд Йорданы гадаад харилцааг сайжруулахад маш их хувь нэмэр оруулах нэгэн гэж үзэж байна. 

Холбоотой Зураг

Crown Prince of Jordan hot зурган илэрцүүд

2. Дубайн ханхүү  Шейх Хамдан Бин Мохаммед Бин Рашид 



Тэрээр олон төрлийн зүйл сонирхон хийдэг. Шонхор шувуу сургаж, далай, агуйн гүнд шумбаж, дугуй, морь унаж бас яруу найраг ихээхэн сонирхдог. Түүний энэ байдал дэлхийн олон сая хүмүүсийн анхаарлыг татдаг. Инстраграм хуудаснаа 5,9 сая дагагчтай юм байна. Хааны хоёр дахь хүү тэрээр  Дубайд боловсрол эзэмшиж байсан мөн  Дубайн Засгийн газрын сургуульд сурч, 2001 онд Sandhurst сургуулийг төгссөн юм.  Их Британид дараа нь Лондонгийн эдийн засгийн сургуульд суралцсан тун өндөр мэдлэг боловсролтой нэгэн. 2006 оны 9-р сард Дубай хотын гүйцэтгэх зөвлөлийн даргаар томилогдож, 2008 оны 2-р сарын 1-нд  хунтайж цол хэргэм хүртсэн. 


Dubai prince зурган илэрцүүд

Холбоотой Зураг

3. Люксембургийн хунтайж Себастьян



Холбоотой Зураг

Ханхүү Себастьян 26 настай. Ах дүү дөрвүүлээ.Охайо муж дахь Франчайзын их сургуулийг маркетинг, олон улсын бизнесийн чиглэлээр дүүргэж, Sandhurst-д офицерийн ангид суралцан 2017 онд төгссөн байна. 2017 оны 9-р сарын 4-нд Люксембургийн армийн офицерээр тангараг өргөсөн. Тэрээр одоогоор Ирландын платоны командлагчаар ажиллаж байна. Цанаар гулгах, усанд сэлэх, рагби тоглох зэрэгт багагүй цаг гаргаж чаддаг. 


Холбоотой Зураг

Prince Sébastien of Luxembourg uniform зурган илэрцүүд


4. Наполеоны ханхүү Jean-Christophe

Prince Jean Christophe Napoléon Bonaparte зурган илэрцүүд

Өдгөө 31 настай Францын хуучин эзэн хааны ордны тэргүүн, Наполеон Бонапартын өв залгамжлагч. Францын Сент-Рапфе хотод төржээ. 2001-2004 онд "Lycée Saint Dominique in Neuilly-sur-Seine" сургуульд математик, шинлэх ухааны чиглэлээр суралцаж бакавлавр зэрэгтэй болсон. 2004-2006 онуудад Парис хотноо мэргэжлээрээ үргэлжүүлэн суралцаж магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр Нью-Йорк хот Морган Стэнли болон Лондон дахь хөрөнгө оруулалтын банкны шинжээчээр ажиллаж, Адвент Интернейшн компанид хувийн хөрөнгө оруулагч болсон. Франц, англи, испани хэлээр чөлөөтэй ярьдаг. 2017 оны 5-р сард Харвардын Бизнесийн Сургуульд MBA-г төгссөн. Одоо Лондон дахь Blackstone группэд ажиллаж байна. 



Холбоотой Зураг

Prince Jean Christophe Napoléon Bonaparte зурган илэрцүүд

5. Бельгийн Ханхүү Жошим 

Холбоотой Зураг

Бельгийн хунтайж 27 настай. Лоренцын бага хүү бөгөөд хаан ширээ залгамжлах 9- дүгээрт бичигдэж байгаа. Түүний эмээ, өвөө дээд үе нь хааны удмын хүмүүсээс гаралтай. Австрийн, Бельги, Итали, Франц, Швед, Дани, Их Британи, Португал, Испани, Германы эзэн хааны гэр бүлүүдтэй ураг барилдаж байсан. 2010 онд Английн Malvern коллежид суралцаж, 2011 оноос  Бельгийн тэнгисийн цэргийн офицер болохын тулд үндэснийхээ сургуульд сурсан бөгөөд Миланы "Bocconi" их сургуульд  Олон Улсын Эдийн Засаг, Удирдлага, Санхүүгийн чиглэлээр бакалавр зэрэг хамгаалсан байна. 

Одоо тэрээр тэнгисийн цэргийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм 

Prince Joachim

Холбоотой Зураг


6. Брунейн ханхүү  Маттен 



Азийн эрхэм дээдэс ханхүү Маттен 26 настай. Брунейн Sultan Hassanal Bolkiah - ын 10 дахь хүүхэд 4 дэхь хүү нь юм.  Тийрэлтэт нисдэг тэргээр нисэж, гитар тоглодог. Мууранд тун хайртай. Спортоор хичээллэдэг учраас тун сайхан биетэй. Энэ жилийн SEA Games-д  олон охид бүсгүйчүүд түүнийг гарч ирэхэд орилж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.  Сент Эндрюсийн сургуульд дунд боловсрол эзэмшиж, Бруней дахь шилдэг сургуульд үргэлжлүүлэн суралцсан. 2010 онд Цэргийн Академд суралцаж, 2011 оны 4-р сард  Их Британий Нэгдсэн Вант Улсын Эзэн хааны цэргийн академийн цагдаагийн офицероор томилогдон ахлах дэслэгч цол хүртжээ. 2014 онд  Лондон хотод олон улсын улс төр судлалын чиглэлээр  бакалавр хамгаалсан бөгөөд 2016 оноос үргэлжүүлэн суралцаж Дорно дахины болон Африкийн судлалын сургуулийг олон улсын судлал, дипломатын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. 

Prince Abdul Mateen of Brunei зурган илэрцүүд

Prince Abdul Mateen of Brunei зурган илэрцүүд

Prince Abdul Mateen of Brunei зурган илэрцүүд





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.