Хар батганаас салах энгийн жор

Хар батга ихэвчлэн нүүрний арьсанд тэр дундаа хамран дээр ил гарч харагддаг. Хар батга хүний нүдэнд харагдаж байгаагаасаа илүү их хэмжээгээр арьсанд хуримтлагдаж байдаг.  Үүсэх гол шалтгаан нь цэвэрлэгээ дувуу, хэт тослог, мөн насны онцлог зэргээс үүсч болно. Та дараах аргыг туршин хар батганаас түргэн салаарай

1. Цэвэрлэгээ


Өндөгний цагаан маск ашиглана уу: 2 өндөгнээс цагааныг нь авч ялган нүүрэндээ түрхэнэ. Маскыг 2 минутын турш тавиад дараа нь дахин цагааныг давхарлана.  20 минутын турш байлгаад халуун усаар угаана. Өндөг нь нүхийг чангалж, илүүдэл бохирыг цэвэрлэж  өгнө.

Зөгийн бал болон шанцай хэрэглэх: Зөгийн балаа хагас аяга шанцайтай холино. Энэ хольцыг нүүрэндээ  3 минутын турш иллэг хийн  цэвэрлээрэй. Шанцай нь бутлаг хэлбэртэй учир зөгийн балтай хольж нүхнээс батгыг гаргаж, байгалийн антибиотик байдлаар үйлчилдэг.

2. Гуужуулагч

Лемон, тараг, зөгийн бал, давсны хольц: Нимбэгний шүүс, давс, тараг, зөгийн бал зэргийг хольж бутгаад хар батга гарсан хэсгүүдэд дугуй хөдөлгөөнөөр 3 минут орчим үрж, бүлээн усаар зайлж угаана.

Сүү ба самрын гуужуулагч: самар нунтагтай сүү (ялангуяа цөцгийн тос) аяганд холино. Энэ хольцийг нүүрнэндээ түрхээд, гуужигнах нь нүхний гүнийг цэвврлэдэг. 3 минутын турш үрээд халуун усаар угаана. 

Хоолны натрийн давстай холимогийг хэрэглэ: Baking soda нь ихэнх гал тогоонд бэлэн байдаг. Содаар  нүүрийг 5 минутын турш иллэг хийн үрж угаана. Та нүүрээ цэвэрлэсний дараа 10 минут орчим усаар угаана. Baking сод нь байгалийн цэвэрлэгч бөгөөд нунтаглаг нарийн ширхэгтэй үр нь үхсэн арьсны эсийг цэвэрлэнэ.

3. Химийн эмчилгээ

retinoid тос хэрэглэнэ: Эдгээр тос нь А аминдэмээр баялаг бөгөөд арьсны өсөлтөнд арьсыг шингээхээс хамгаална. Үүнийг долоо хоногт 2-3 удаа ашиглахыг зөвлөж байна.

Салицилины хүчил дээр тулгуурласан нүүрний гель туршиж үзээрэй. Арьсанд гельны нимгэн үеийг тавьж 30 минут хатаана. Дараа нь  усаар угаана. Салицилины хүчил нь үхсэн арьс, тос, шороог шингээнэ.

4. Бусад аргууд

Батга шахагч ашиглана уу:  Энэ нь арьсыг гэмтээж болох тул хэтэрхий хатуу дарах хэрэггүй гэдгийг санаарай. Хар батгыг гаргасны дараа нүүр болон багажийг сайтар цэвэрлэж байгаарай.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.