3 өдрийн детокс шүүсэн мацаг

Та бүхэндээ өмнө нь 1 хоногийн шүүсэн мацаг буюу 1 өдрийн турш хоол идэхгүйгээр зөвхөн өөрийг гараар шахаж бэлдсэн детокс шүүс ууж биеэ цэвэрлэх бэлтгэн хүргэж байна. Детокс гэдэг нь биеийн хоргүйжүүлж цэвэрлэх гэсэн үг юм.  3 өдрийн турш юу ч идэхгүйгээр зөвхөн шүүс ууж биеэ цэвэрлэх ДЕТОКС ШҮҮСЭН МАЦАГ .

Хоргүйжүүлэх шүүсний дэглэм нь жимс хүнсний ногоог ихээр идэхгүй ч гэртээ өөрийн гараар бэлдэж гаргасан цэвэр шүүс ууснаар биед хэрэгтэй эрдэс бодис витаминуудыг хялбар аргаар маш ихээр нь биедээ авах боломжтой байдгаараа сүүлийн жилүүдэд дэлхий дахинд нэрд гараад байгаа билээ

3 өдрийн турш хоргүйжүүлэх шүүсэн цэвэрлэгээ хийснээр та 3 хоногийн турш зөвхөн гэртээ шүүс шахагчаар шахаж гаргасан цэвэр шүүс ууж цагаан будаа, гурил, талх, гоймон, савласан шүүс, шарсан, боловсруулсан хоол зэрэг эрүүл мэндэд муу өндөр нүүрс устөрөгчийн хоолыг хасч элэг, хоол боловсруулах эрхтэнээ хоргүйжүүлж цэвэрлэж өгч байгаа юм. Цэвэрлэх үедээ 2-2 цаг тутамд цэвэр шүүсээ ууж тууштай байхыг хичээгээрэй. Өдөрт 3 - аас 4 төрлийн 2 литр шүүсийг уух ба завсар хоорондуур нь байнга ус уугаарай!

Би 2010 онд "Fat, Sick & Nearly Dead" хэмээх баримтат киноноос энэхүү хоргүйжүүлэх детокс шүүсний талаар анх удаа мэдэж авсан бөгөөд энэхүү шүүс нь эрүүл мэндэд ямар их тустай болох талаар маш их ойлголттой болсон юм. Үүнд 60 хоногийн турш хоол хүнс идэхгүйгээр зөвхөн шүүс шахагчаар шахаж гаргасан хоргүйжүүлэх шүүс ууж эрүүлжиж илүүдэл жингээ хаясан Австралийн нэгэн эрэгтэйн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр 45 гаруй кг илүүдэл жингээ хаяж чадсан юм.
Энэ хүн шиг 60 хоногийн турш зөвхөн цэвэр шүүс ууж биеэ хоргүйжүүл гэж зөвлөхийг хүсэхгүй байна аа. Хүн бүхний биеийн онцлог өөр байдгаас шалтгаалж хамгийн дээд тал 7 л хоногоор барихыг зөвлөе! Анхлан эхлэж байгаа хүмүүс 1 өдрөөс эхэлж аажмаар хоногоо нэмээрэй гэж хэлэх байна.

Мэргэжилтнүүд өдөрт дор хаяж 6-8 ширхэг хүнсний ногоо идэхийг зөвлөдөг. Ихэнх хүмүүс үүнийг мөрдөхөд хүндрэлтэй байсан учраас турахын тулд шүүсээр хооллох энэхүү арга нь өдөрт идэх ёстой ногоогоор өөрийгөө хангахаас гадна эрүүлжих сайн талтай бсан нь илүү авууштай байсан гэлцдэг.

ДЕТОКС ШҮҮС ГЭЖ ЮУ ВЭ?

Detox шүүс нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргээс гэртээ гар аргаар гарган авсан тэжээллэг шүүс юм.

Хоргүйжүүлэх шүүсний давуу талууд нь

-Тогтмол жингээ хасахад тусална.
-Шим тэжээлийн шингээлтийг сайжруулдаг.
-Таны гэдсэнд сайн бактерийг өгдөг.
-Цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг.
-Элгийг хоргүйжүүлэхэд тусална.
-Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.
-Таны арьсыг өнгөлөг болгож залуужуулна.
-Таны идэж буй хүнсний ногоог нэмэгдүүлнэ
-Биеийг бүхэлд нь витаминжуулж эрүүлжүүлнэ.

ХОРТ ХАВДАРЫН НАС БАРАЛТААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭЭД БАЙГАА ӨНӨӨ ҮЕД ЭДГЭЭР ЭРҮҮЛ ШҮҮСНҮҮДИЙГ ӨДӨР БҮР ТОГТМОЛ УУЖ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ!!

ЭДГЭЭР ЭРҮҮЛ ШҮҮС БҮХЭН НЬ ХОРТ ХАВДАРЫН ЭСИЙГ БУУРУУЛАХ ЧАДАЛТАЙ ХОРТ ХАВДАРЫН ЭСРЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ УЧИР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС ӨДӨРТ ДОР ХАЯЖ 1 СТАКАНЫГ УУЖ ЗАНШААРАЙ!!!

ЭЭЖИЙН ГАРТ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД ОРШДОГ ГЭСЭН ҮГ БАЙДАГ.
Ээжүүд эмэгтэйчүүд минь хань ижилдээ үр хүүхдүүддээ эрүүл шүүс уулгаж гэр бүлээрээ ЭРҮҮЛЖХИЙГ хүсч байна.

Энэ цэвэрлэгээг хийхдээ хэзээ ч савласан шилтэй савтай шүүснүүдийн хэрэглэж болохгүй гэдгийг хатуу анхааруулж хэлье!!!!

Бүх жимс ногоогоо хужир болон сода, алимны хүчилтэй усанд сайтар угаагаад тусгай зориулалтын шүүс шахагчаар шүүсийг шахан гаргаж бэлтгээд шахсан шүүсээ шахсан даруйдаа уухыг зөвлөж байна.

Image may contain: food

1. НОГООН ДЕТОКС ШҮҮС

2 ногоон алим
3 мөчир цоохор майлз(celery)
1 өргөст хэмх
8 нь навч том буржгар байцаа( kale)
1/2 хальсалсан нимбэг
1 хэсэг шинэхэн цагаан гаа(заавал биш)

Image result for carrot smoothie

2. АЛИМ ЛУУВАНГИЙН ДЕТОКС ШҮҮС

1 том алим

1/4 хан боргоцой 

2 том лууван

2 ширхэг шинэхэн цагаан гаа

Image may contain: drink

3. ЛЕМОН АЛИМНЫ ДЕТОКС ШҮҮС

2 хальсалсан лемон

4 алим

2 өргөст хэмх

1 аяга ус




Image may contain: 1 person, sitting and indoor

4. ХҮҮХДҮҮДИЙН ДУРТАЙ НОГООН ДЕТОКС ШҮҮС

2 жүрж хальсалсан

1 нимбэг, хальсалсан

1 ногоон алим

1 аяга жижиг бууцай(spinach)

1 навчит том буржгар байцаа(kale)
Image result for beet smoothie

5. ХҮРЭН МАНЖИНГИЙН ӨГЛӨӨНИЙ ДЕТОКС ШҮҮС

1 лемон

2 лууван

2 алим

1 хүрэн манжин

Image result for cucumber smoothie

7. АЛЕРГИ ХАРШЛЫН ЭСРЭГ НОГООН ДЕТОКС ШҮҮС

1 өргөст хэмх

1 аяга хан боргоцой

1 нимбэг хальсалсан

1 аяга усан үзэм (үргүй)

1/2 аяга яншуй(parsley)

1 алим

Image may contain: drink

8. ЖҮРЖНИЙ ДЕТОКС ШҮҮС 

2 дунд зэргийн алим

3 селөдерей иш (celery)

1 хальсалсан жүрж

2 дунд лийр

1 чихэрлэг төмс

Image result for apple smoothie

9. ЭХЛЭН БАРИГЧДЫН ДЕТОКС ШҮҮС 

2 дунд зэргийн алим

3 дунд зэргийн лууван

4 цоохор майлзны иш (celery)

Image may contain: food

10. ЦАГААН ГААТАЙ НОГООН ДЕТОКС ШҮҮС 

3 дунд зэргийн алим

2 ш цоохор майлзны иш (celery)

1 аяга бууцай( spinach)

1 өргөст хэмх

1 ширхэг цагаан гаа (хуруу хирээний)

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/686600048092939/permalink/1885749671511298/


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.