Дотуур хувцас сонгохдоо эдгээр алдааг анхаараарай
Та дэлгүүрт ороод үнэхээр сайхан харагдаж байгаа дотуур хувцасыг хараад хурдхан авахыг урьтал болгодог юм биш биз. Тэгвэл хэдэн секунд хүлээгээд дараах алдаануудыг байгаа үгүйг шалгаж авах хэрэгтэй. Харагдах байдлаас илүүтэй биед таатай байх ёстой шүү дээ.
1. Даавуу
Олон төрлийн материалаар дотуур хувцас хийдэг. Баантаг, гоёл, хээ , тор гэх чимэглэл ихтэй байх нь ч бий. Харахад хээтэй, тороор чимэглэсэн хөхөвч сайхан харагддаг ч гадуур нь хувцас өмсөний дараа цамцны цаанаас товийж онцгүй харагддаг. Тиймээс хөхөвчөө мэдэглүүлэхийг хүсээгүй л бол даавуун материлатай элдэв товгор хээгүй, гөлгөр загвартайг нь сонгосон илүү дээр байдаг.

2. Хэлбэр

Хөхний даруулганы хэмжээгээ зөв сонгож байж хөх сайхан хэлбэртэй харагддаг. Хэмжээгээ буруу сонгосоноос болж суга зэрэг зөөлөн унжсан арьснууд цулцайж таагүй харагддаг шүү дээ. Мөн бариун хөхөвч зүүснээр цусны эргэлтэнд өөрчлөлт орж бие тавгүй болж эхлэдэг. Бариун хөхөвч 6 цаг зүүхэд л дотор эвгүйцэж, тавчдаж байгаа мэдрэмж төрдөг.
Тиймээс өөрийнхөө биеийн галбирт тохирсон хэлбэртэй дотуур хувцас сонгох нь чухал юм.
3. Хэмжээ

Та дотуур хувцас худалдаж авахдаа юуг хамгийн чухал гэж боддог вэ? Хөхөвчний хэмжээ бага байвал цусны эргэлтийг удаашруулж, эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг бол томдсон хөхөвч нь нурууны өвдөлтийг үүсгэдэг байна. Хөхөө илүү том харагдуулахыг хүсэж байвал том хөхөвч бус өөрт таарсан хэмжээтэй хирнээ өндөрсгөгчтэй, доторлогоотой загварыг сонгоорой.
4. Өнгө
Өнгийг сонгохдоо нэг бол арьсныхаа өнгө дагуу эсвэл өмсөх гэж байгаа хувцасны өнгөтэй адил байвал илүү зохимжтой харагддаг.
5. Гэртээ өмсөх ямар дотуур хувцас сонгох вэ

Ихэнх эмэгтэйчүүд гэртээ байхдаа хөхөвчгүй байх нь зөв гэж үздэг. Энэ нь жижгэвтэр хөхтэй эмэгтэйчүүдийн хувьд үнэн байх боловч бусад бүсгүйчүүдийн хувьд цээжний булчин суларч хөх унжих нэг шалтгаан болдог. Тиймээс гэртээ байхдаа спорт загварын биед эвтэйхэн дотуур хувцасыг сонгох хэрэгтэй . Энэ нь агаар сайн нэвтэрч арьс амьсгалахад таатай байдаг бөгөөд хөх унжхаас сэргийлж болох юм.
6. Материал
100% хөвөн даавуун материалтай бол хамгийн тохиромжтой, сайн гэж үздэг. Энэ нь биед сөрөг нөлөөгүй, таатай байж болох ч богино хугацаанд сунаж хэлбэрээ алддаг сул талтай. Тиймээс 80% хөвөн даавуу 20% elastane материалтай дотуур хувцас сонгохыг зөвлөж байна.
7. Бенз
Цаг үеэ дагаад олон төрлийн загварын дотуур хувцас гарсаар л байгаа. Үүний нэг бол бидний ярьж сурсанаар бенз юм. Дотуур хувцасаа мэдэгдүүлэхийг хүсээгүй хүмүүсд зориулсан. Ийм загварыг сонгохдоо материалд нь анхааралтай хандах хэрэгтэй бөгөөд эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүсд нянгийн өсөлт нэмэгдэж арьсанд цочрол үүсгэх магадлалтай байдаг.
Бенз загварын дотуур өмдийг өдөр бүр өмсөхгүй байх хэрэгтэй. Оронд нь зөөлөн, биед таатай даавуун эмжээргүй дотуур өмд сонгож болох юм шүү.
8. Дээд доод эмжээр
Та хөхөвч худалдаж авахдаа дээд хэсэг болон доод хэсгий адилхан материалаар хийсэг үгүйг шалгаж аваарай. Адилхан байх нь гоёмсог сайхан харагдуулдаг.
9. Өдөр тутмын дотуур хувцас

Та өдөр тутмынхаа дотуур хувцасыг сонгохоо торгон материалаас татгалзаарай. Эрүүл мэндэд сөрөг үр дагавартай бөгөөд биеийн галбирт ч нөлөөлдөг. Тиймээс зөөлөн, биед таатай, дээд зэргийн даавуун дотуур хувцасыг өдөр тутамдаа хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм.
10. Биеийн хэлбэрээс шалтгаалах дотуур хувцас
Лийр хэлбэртэй биетэй эмэгтэйчүүдийн хувьд өндөр суудалтай дотуур хувцас сонгох хэрэгтэй. Мөн энэ загвар нь элсэн цаг шиг хэлбэртэй эмэгтэйчүүдэд ч биеийн галбираа зөв харагдуулахад тусладаг.
Бүсгүй та дотуур хувцасаа сонгохдоо өнгө, хэлбэр , хэмжээ гээд л олон зүйлд анхаарч авах хэрэгтэй. Учир н ь бүх л өдөржин таны биеийн тав тухыг хангах чухал эд шүү. Таны сонголт үргэлж зөв байх болтугай!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.








