Эрүүл өглөөний цай бэлдэх жор
Та өглөөний цайндаа юу иддэг вэ? Шарсан өндөг, хиам, шарсан махтай талх, хуурай идэх юм ... магадгүй юу ч идэхгүй гүйгээд гардаг ч байж болох юм. Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тань туслах эрүүл бэлдэхэд маш хялбархан жорыг хүргэж байна.
Орц:
Сүү - 3/4 аяга
Овъёос - 1 аяга
Гүзээлзгэнэ - 1/2 аяга /хэрчиж бэлдсэн байна/

Хийх арга:
Эхлээд 1/2 аяга сүүгээ зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь овъёос, бүх гүзээлзгэнийхээ хагасыг нь бага зэрэг давс хийгээд 5 минут амраана. Овъёосд сүү шингэж зөөлөрсний дараа үлдсэн сүү буюу 1/4 аяга сүүгээ хийгээд үлдсэн гүзээлзгэнээ нэмж хутгаад идэхэд бэлэн болно.
Өглөө бүр эрүүл, өдрийн эрч хүчийг өгөх өглөөний цай бэлдэж уугаарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







