ОУИМ Д.Номин-Эрдэнэ ”Ariston Open 2015”-д тэргүүллээ


20150618-004

Эмэгтэй шатарчдын Олон улсын их мастер Д.Номин-Эрдэнэ "Ariston Open 2015" тэмцээний аваргаар тодорлоо.

Румын Улсын Сату Маре хотноо энэ сарын 11-14-нд зохион байгуулсан "Ariston Open 2015" олон улсын тэмцээнд Д.Номин-Эрдэнэ бүх өрсөлдөгчөө буулган авч босоо түрүүлжээ.

Д.Номин-Эрдэнийн хувьд Унгар улсад амьдарч байгаа бөгөөд 15 настайдаа энэ оны эхээр эмэгтэйчүүдийн их мастер цолны болзлыг хангасан. Тэрбээр Монголын эмэгтэй шатарчдаас ОУИМ цол хүртсэн дөрөв дэх /Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул/ шатарчин болов. Д.Номин-Эрдэнэ 10 настайдаа Ази тивийн болон Дэлхийн аварга цолыг нэг жилд дараалан хүртэж байв.

Мөн 2010 онд Бээжин хотноо болсон Азийн өсвөрийн АШТ-ий охидын 10 насны ангилалд өрсөлдөж, есөн тойргийн тоглолтоос долоон оноо авснаар Ази тивийн аварга болсон юм. Мөн ондоо Грекийн Порто Каррас хотноо болсон өсвөрийн ДАШТ-ий охидын 10 насны ангилалд 107 хүүхдээс шалгарч түрүүлснээр Монгол Улсаас төрсөн анхны өсвөрийн дэлхийн аварга шатарчин болж байв.

Д.Өлзий

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
chimgee (80.219.111.11) 2015-06-19 14:30:45
Nominerdene bayar hurgie BRAVO