Суугаа ажил хийдэг хүмүүст зориулсан нурууны өвчин арилгах таван минутын дасгал

Хөдөлгөөнгүй ажилд хамгийн их ачаалал авч, өвддөг хэсэг бол нуруу юм. Тааламжгүй мэдрэмж, өвдөлт, булчингийн сулралууд бага багаар муудсаар хамгийн сүүлд хөдөлгөөнгүй болох ч аюултай. Тиймээс та ажлынхаа завсраар 5 минутыг өөртөө зориулж  оффисын сандал дээр хийж болох хялбар бөгөөд үр дүнтэй дасгалыг зөвлөж байна. 

1. Муур байрлал


Сандал дээр суун гараа өвдгөн дээрээ аван толгойгоо дээш доош өргөж мөрний булчингуудаа суллах хэрэгтэй уг дасгал нь доод нурууны өвдөлтийг арилгах, нурууны нугаламын байрлалыг сэргээх нөлөөтэй. Нэг удаадаа 8 удаа давтан хийгээрэй

2. Олс байрлал


Амьсгал аваад гаргахдаа цээжин биеийг зурагт харуулсан шиг эргүүлнэ.  Сандал дээрээ гараараа сандалны түшлэгнээс барин сууж 30 секунтын турш энэ байрлалаа хадгална. Нөгөө чиглэл бүрт 3 уда давтан гүйцэтгээрэй. 

Үр нөлөө: Бүсэлхий нурууны өвдөлтийг арилгах, ходоод гэдэсний ажилд туслана.

3. Баллет байрлал


Сандал дээр сууж, нэг гараараа сандалны доод хэсгээс барьж нөгөө гараа толгой дээгүүрээ давуулан сунгана. Бие урагшаа эсвэл арагшаа хазайхгүй байх хэрэгтэй. Нэг талдаа тус тус10 удаа давтан хийгээрэй. 

Нөлөө: Цээжний хажуугийн  булчинг сунгаж цусны эргэлтийг сайжруулна.

4. Шувуу байрлал


Сандал дээр суун нэг хөлөө нөгөө хөлөн дээрээ давуулан тавьна. Цээжин биеэ угаш чигтэй угашлуулна. Нуруу шулуун байхыг анхаараарай. Энэ байрлалд 30 орчим секундын турш барих хэрэгтэй.

Үр нөлөө: хөлний ядаргаа арилгах, хацрын булчин болон нурууны доод булчинг сунгах.

 Нэмэлт дасгал


Шалан дээр дээш харан хэвтээд нэг хөлөө өвдөгнөөс барин цээжрүү шахаж урагшлуулна.  Аль болох их хэмжээгээр шахаж цээжинд хүргэ. 2 хөлийг ээлжлэн тус бүр 30 секундын турш энэ байрлалыг хадгалаарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.