Фитнессд явахгүйгээр гэртээ турах 15 дасгал
Биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулж, биеийн бүхий л булчинг чангалж илүүдэл жинг багасгах цогц дасгалыг хүргэж байна. Дасгалыг хийхээс өмнө биеэ халаах хэрэгтэй. Хөнгөн дасгал хийгээд биеэ хэсэг хугацаанд дасгасаны дараа эдгээр дасгалыг хийж болно. Долоо хоногт 2-4 удаа хийгээрэй.
1. Хэвлийн дасгал

Хэвлийн булчинг чангалах энэхүү дасгалыг хөл тус бүр 10 -15 удаа хийх бөгөөд цаашид дасгалын хүндрэлээс шалтгаалан 2-3 тоогоор нэмэгдүүлэн хийнэ.

Гараа цээжин дээрээ аваад хөлөө дээш өргөн өвдгөөр нугалж, хөлийг шагай хэсгээр зөрүүлэн түгжинэ. Шалнаас цээжээ хөндийрүүлэх маягаар дасгалыг хийж гүйцэтгэх бөгөөд 10-15 удаа 2- 3 удаагийн давтамжтай хийнэ.

Дээшээ харан хэвтэнэ, гараараа шалыг түшиглэн хөлөө дээш өргөнө. Бэлхүүс шалнаас хөндийрсөн байна. Хэрвээ таны нуруу өвддөг бол энэхүү дасгалд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэг удаадаа 10 хийх бөгөөд өөрийн биеийн хүндрэлд тохируулан 2- 3 удаа давтан хийнэ.

Планк бол таны хэвлийн булчин төдийгүй бусад бүхий л булчинд нөлөөлж байдаг. Дасгалыг хийхдээ яг зурган дээр үзүүлсэнчлэн биеийн байрлалыг авах хэрэгтэй. Гарыг алгаар тавих нь тэсвэртэй удаан барихад тань тусална. 1 минут барина.
2. Өгзөг, гуяны булчин чангалах

Энэхүү дасгалыг хийхэд сандал эсвэл буйдан зэрэг түших зүйл хэрэгтэй. Хөл тус бүр 15-20 удаа энэхүү суултыг хийнэ.

Энэхүү дасгалыг хийхэд эхний удаад хүндрэлтэй байгаа бол буйдан, сандал зэрэг зүйлээс гараараа бариад хийж болно. Яваандаа суултыг хийж сурах болно. Улыг шалан дээр бүтэн тавина. Өлмийгөө өргөх зэрэг өөр үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Дасгалыг 20 удаа давтан хийнэ

Энэхүү үсрэх дасгалыг хөл тус бүр 15- 20 удаа давтан хийнэ. Эхний байрлалаас үсрээд нэг хөлөө дээш татаж нөгөө хөлөн дээрээ тогтох маягаар хийх бөгөөд энэ үед өгзөгний булчинд нөлөө үзүүлж байх ёстой.

Хүндрүүлсэн үсрэлт. Эхний байрлалаас дээш үсрээд дахин эхний байрлалд очно. 3-5 удаа үсрээд амралт авах бөгөөд 15- 20 удаа давтан хийнэ.
3. Гар

Зурган дээр үзүүлсэнчлэн дасгал хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Дасгалыг 10 удаа хийх бөгөөд эхний удаад биеийн байдалдаа тохируулан 3 - 5 удаа дунд нь амарч болно.

Энэхүү дасгал нь гар, хэвлий, хөлийн булчинд зэрэг нөлөөлнө. Нэг талдаа 1 минут барих хэрэгтэй.
4. Хөл

Хөлийн гаднах болон дотоод булчинг суллаж, халааж өгдөг. 20 удаа хийнэ

Зурган дээр үзүүлсэн шиг эхний байрлалаас хөлөө хажуу тийш өргөх маягаар дасгалыг хийж гүйцэтгэнэ. Хөл тус бүр 20 удаа давтан хийнэ.

Эхний байрлалаас хөлөө үсрэлтэйгээр хойш тавих бөгөөд энэ байрлалд 15 - 30секунд барина. Дараа нь эхний байрлалд ирээд дахин давтан хийнэ. 15 - 20 удаа.
5. Сунгалт

Эхний байрлалаас завь мэт хэлбэр үүсгэн гар хөлийг дээш өргөнө. 30-60 секунд бариад эхний байрлалд очиж богино завсарлага авах бөгөөд 3-4 удаа давтан хийнэ. Нуруу, хэвлий, гуяны булчинг чангална.

Гүүр хэмээх энэхүү поз нь нурууны уян хатан байдлыг сайжруулж, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Биеийн бүхий л булчинд нөлөөлнө. 30-60 секунд барих бөгөөд хэсэг амраад дахин давтан хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







