Жүжигчин Г.Ундармааг уйлуулсан цахим шуудан
Тэр сайн үйлсийн аяныг нь сэтгэл зүрхээрээ дэмжсэн хүмүүсээс ирсэн цахим шуудан, хандивыг хараад өөрийн эрхгүй догдолсан байна. Г.Ундармаа энэ талаараа "Би өнгөрдөг хавар USA-д Сайн үйлст эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байхдаа олон сайхан хүмүүстэй уулзаж танилцсан. Монгол эх орноо гэсэн чинхүү зүрх сэтгэлтэй нутаг орноо санан суугаа олон олон хүмүүстэй цөөхөн ч гэсэн сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж, ажил хэргийн санал санаачлагуудыг ярилцаж, анд нөхөд, ах дүү шиг болоод ирсэн билээ. Майлээ шалгатал ийм нэгэн майл надад ирсэн байна. Би дахин дахин уншсан. Зөндөө ч их уйлсан. Ийм сайхан сэтгэлийг, ийм ухаалаг үгсийг та нартайгаа хуваалцахгүй байж чадмааргүй санагдаад майлийг эхээр нь тавилаа" хэмээжээ.

Түүнд дараах цахим шуудан иржээ.
Odriin mend! Undarmaa egchid,
Neg negeer nelenxui ix govi vvsej
Dusal duslaar dund ix dalai vvsnee gedeg bx aa. Naraa egch lekts deeree xelj bsan Usa-d chuulgan deer.. (Bid xamtdaa bxad)
Neeree l bidnii baga ch gelee ix, engiin yum shig xernee
shaardalagatai bgaa, vr xuuxduudiinxee eruul mendiin manaat ajliin
jaaxaniig ch gesen vvreltsex setgeleer xandsan ashgiin bish setgeliin
xandivaa GooBayan Health XXK -iinxaa xamt olon vvsgen baiguulagch dotnii
Naiz Uranbileg Uurtsaikh nariinxaa gargasan shiidveriig damjuulj
bgaadaa vnexeer baxarxaj ene zaxiagaa bichij suuna.
Bolomj gargaad setgeliin xur tsuglarsan bidnii xamtiin ajil eruul
enkhiin xur bolj Mongol iin maani ireeduin ezed deer mini tundas xishgee
buulgax bolnoo gej erooye!
Xvndetgesen,
Dashzeveg Uranbileg
Choijiljav Uurtsaikh
Dashzeveg Uuriintuya
Ийнхүү жүжигчин Г.Ундармаагийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Итгэлийн танхим 2" төсөлд "Гоо Баян" ХХК-ийн Д.Уранбилэг, Ч.Үүрцайх, Д.Үүрийн туяа нар 10 сая төгрөгийн хандив өргөжээ.







