”Victoria secret” 2018 шоунд алхах загвар өмсөгчид
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, өндөр ашиг орлоготой загварын шоу бол "Victoria secret" билээ. Жил бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шилдэг загвар өмсөгчид нэгэн тайзнаа алхаж, гайхалтай дотуур хувцасыг үзүүлдэг. Энэхүү шоуг ойролцоогоор 800 сая гаруй хүн үздэг гэсэн баримт байна. Дэлхийн олон сая хүмүүсийн шимтэн үздэг энэхүү шоунд ямар загвар өмсөгчид шалгарч оролцох болсныг сонирхуулж байна.
1. Winnie Harlow
Өөрийн сул талаа давуу тал болгон ашиглаж дэлхийн алдартай загвар өмсөгчдийн нэг болж чадсан Winnie Harlow энэ жил анх удаагаа "Victoria secret" - ын шоунд алхах юм байна. 24 настай Канадын загвар өмсөгч.

2. Kelsey Merritt
Тэрээр энэ оны 4 сард явуулсан шалгаруулалтын үр дүнд "Victoria"s Secret" шоунд алхах болсон бөгөөд түүхэндээ анх удаа Филлиппин загвар өмсөгч тайзнаа алхах нь ээ.

3. Hodges
Энэ жил шинэ нүүр царайгаар шалгарсан бөгөөд анх удаагаа "victoria"s secret" - ын тайзнаа алхах гэж байна. 23 настай, Нью - Йоркийн Брүүклингээс ирсэн. 18 настай байхдаа анхны моделийн тэмцээндээ амжилттай оролцож, загварын ертөнцөд амжилттай ажиллах болжээ.

4. Willow Hand
Энэ жилийн бас нэгэн шинэ нүүр царай. 19 настай, Флоридагаас ирсэн.

5. Josie Canseco
Энэ жил анх удаагаа "Victoria"s secret" - ын тайзнаа алхах гэж байгаа. Шалгаруулалтанд тэнцсэндээ маш их баяртай байгаа бөгөөд инстаграм хуудсандаа баярлаж талархсанаа илэрхийлэн бичжээ. 21 настай

6. Sofie Grace Rovenstine
19 настай , АНУ - ын загвар өмсөгч. Анх удаагаа алхана

7. Duckie Thot
Хар арьст барби гэж нэрлэгддэг. Цөөнгүй брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа Duckie Thot энэ жил анх удаагаа сахиусан тэнгэрийн тайзнаа алхах юм байна. 22 настай, Австралийн загвар өмсөгч.

8. Alannah Walton
Австралийн загвар өмсөгч бөгөөд хамгийн өндөр оноог авсан загвар өмсөгчдийн нэг ажээ. Одоо 18 настай. 15 настай байхаасаа загварын салбарт ажиллаж эхлэсэн.

9. Sabah Koj
Дэлхийн загварын долоо хоногт алгасалгүй алхдаг чадварлаг загвар өмсөгч Sabah Koj нь энэ жил сахиусан тэнгэрүүдийн шинэ гишүүн болж байна. Тэрэар өмнөд Суданд төрсөн бөгөөд 7 настай байхдаа Австрали улсад нүүж иржээ. Mercedes-Benz Fashion Week.- ын загварыг шоуг нээж байсан анхны хар арьст загвар өмсөгч юм.

10. Maia Cotton
Шинэ Зеландын загвар өмсөгч. Анх удаа оролцож байгаа. 19 настай.

11. Cheyenne Maya Carty
Их Британийн загвар өмсөгч тэрээр анх удаагаа сахиусан тэнгэрүүдийн тайзнаа алхана. 22 настай.

12. Carty
Британы загвар өмсөг, анх удаа алхана. 24 настай бөгөөд загвар салбарт 10 шахам жил ажиллажээ.

13. Mayowa Nicholas
Нигерийн загвар өмсөгч тэрээр 2017 онд анх "Victoria"s secret" - ын загварын тайзнаа алхаж байсан ч Хятадын Шанхай хотод болсон өнгөрсөн жилийн шоунд оролцож чадаагүй юм. Учир нь түүний виз гараагүй асуудалтай байсан ажээ. Энэ жил дахин алхах гэж байгаа тухайгаа инстаграм хуудсандаа бичихдээ "Надад дахин итгэсэн баярлалаа "Victoria"s secret" , би итгэлийг нь алдахгүй" гэж бичсэн байна.

14. Lorena Rae
Үзэсгэлэнт сахиусан тэнгэрүүдийн нэг болж чадсан загвар өмсөгч бол Lorena Rae юм. 24 настай.

15. Isilda Moreira
Энэ жил шинээр сонгогдсон загвар өмсөгчдийн нэг. 19 настай. Португал улсад төрсөн. 14 настай байхаасаа Лондонд амьдрах болжээ.

16. Yasmin Wijnaldum
20 настай, 17 настай байхаасаа загвар өмсөж эхлэсэн. Chanel, Dsquared2, Givenchy, зэрэг алдартай брэндийн runway моделиор ажиллаж байжээ.

17. Myrthe Bolt
Нидарландын уугуул, 19 настай. Анх удаа энэхүү шоунд алхах гэж байгаа.

18. Mélie Tiacoh
Загварын хүндтэй шагналыг хүртэж байсан шилдэг загвар өмсөгчдийн нэг. Францын Парис хотод төрсөн.

19. Sui He
Хятадын загвар өмсөгч тэрээр 8 удаагаа энэхүү шоуны тайзнаа алхах гэж байна. 17 настай байхдаа Хятадын үндэсний миссээр шалгарч байсан бөгөөд 2011 оноос "victoria"s secret" - ын тайзнаа алхсан юм.

20. Grace Bol
Тэрээр өнгөрсөн жил анх удаа сахиусан тэнгэр болж байсан. Энэ жил дахин тайзнаа алхах болно. Одоо 28 настай Өмнөд Суданаас гаралтай. 19 настай байхдаа хувцасны дэлгүүрийн нүүр царай болсоноор загвар өмсөгчийн гараа нь эхлэсэн. Дэлхийн загварын долоо хоногт байнга оролцдог.

21. Herieth Paul
22 настай тэрээр Танзанаас гаралтай загвар өмсөгч. Анх 2016 онд сахиусан тэнгэр болсон бөгөөд энэ жил 3 дахь удаагаа алхах гэж байна. "Би 13 настай байхдаа "Victoria secret" - ын шоуг үзээд сахиусан тэнгэр болохыг мөрөөддөг байсан.Миний хүсэл биелэсэн" гэж инстаграм хуудаснаа бичжээ.

22.Alanna Arrington
2016 онд сахиусан тэнгэр болсон. 3 удаагаа оролцох гэж байна. Одоо 19 настай.
23. Barbara Fialho
Туршлагатай загвар өмсөгчдийн нэг тэрээр 7 дахь жилдээ сахиусан тэнгэрийн тайзнаа алхах болно. Бразилиас гаралтай, 30 настай. 2012 онд анх энэхүү шоунд оролцож байв.

24. Cindy Bruna
Тэрээр шоундаа эргэн ирнэ. 6 дахь удаа оролцох гэж байна. 23 настай. Calvin Klein - ын моделиор ажиллаж илүү алдартай болсон.

25. Leomie Anderson
25 настай Британы загвар өмсөгч. 2015 оноос хойш тасралтгүй оролцож байгаа

26. Maggie Laine
21 настай тэрээр шоундаа 3 дахь удаагаа алхах гэж байна.

27. Georgia Fowler
Шинэ Зеландын загвар өмсөгч, 26 настай. Мөн 3 дахь жилдээ энэхүү шоунд оролцох гэж байна.

28. Shanina Shaik
Австралийн загвар өмсөгч. 5 удаагаа алхана. 2011 онд анх сахиусан тэнгэр болсон. 2012, 2014 болон 2015 оролцож байсан бөгөөд энэ жил тайзнаа эргэн ирэх юм байна.

29. Kelly Gale
2013 оноос оролцож байгаа. Швед - Австрали гаралтай.

30. Estelle Chen
Өнгөрсөн жил анх удаагаа энэхүү шоунд оролцож байсан. Энэ жил дахин алхана. Тэрээр Францад төрсөн. 14 настай байхаасаа загварн салбарт ажиллаж эхлэжээ. Одоо 20 настай

31. Frida Aasen
Мөн 2 дахь удаагаа оролцоно. 23 настай. Алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан.

32. Gizele Oliveira
Бразилийн загвар өмсөгч 23 настай. 2 дахь удаагаа алхана.

33. Devon Windsor
24 настай. 6 дахь жилдээ оролцоно. Анх 2013 онд сахиусан тэнгэр болж байсан.

34. Toni Garrn
4 жил завсарласан тэрээр энэ жил тайзнаа эргэн ирэх нь ээ. Анх 2011 онд сахиусан тэнгэр болсон 2012, 2013 онд оролцжээ.

35. Alexina Graham
Британы загвар өмсөгч, 28 настай, өнгөрсөн жил мөн оролцсон.

36. Lameka Fox
20 настай тэрээр 2015 оноос эхлэн сахиусан тэнгэрийн тайзнаа алхсан. Энэ жил 3 дахь удаагаа оролцох болно.

37. Jourdana Phillips
27 настай, 3 удаагаа оролцоно.

38. Barbara Palvin
Тэрээр анх 2012 онд сахиусан тэнгэр болж байсан ч түүнээс хойш дахин шоунд оролцоогүй юм. Энэ жил тайзнаа эргэн ирэх нь ээ. 24 настай.

39. Megan Williams
2016 онд сахиусан тэнгэрийн тайзнаа анх алхсан. Энэ жил 3 дахь удаагаа оролцох болжээ. 24 настай Британы загвар өмсөгч юм.

40. Zuri Tibby
23 настай, мөн 3 дахь удаагаа тайзнаа алхана. 2016 онд сахиусан тэнгэр болсон.

41. Nadine Leopold
Өнгөрсөн жил шинэ нүүр царай болон орж ирсэн. 24 настай Австралийн загвар өмсөгч.

42. Aiden Curtiss
19 -хөн настай залуу загвар өмсөгч тэрээр энэ жил 2 дахь удаагаа тайзнаа алхах юм байна. Тэрээр DJ болон хөгжмийн продюсерээр давхар ажилладаг ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







