Хүрэн манжинтай будаатай хуурга

Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, зэс болон органик хүчлүүд, В –гийн төрлийн аминдэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, судас хатуурлаас сэргийлдэг. Мөн хүрэн манжингаар шөл, хуурга, салад хийж хэрэглэх нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг.  Ингээд эзэгтэй нартаа өдрийн цайнд тогтмол хэрэглэж болох хүрэн манжинтай будаа хийх жорыг танилцуулж байна 



Найрлага: 

Жигнэгдсэн хүрэн манжин дунд зэргийн 2 ширхэг 
Агшаасан будаа - 2 аяга
Ногоон чинжүү - 2ш
Coriander нунтаг - 1 халбага
Давс хүссэн хэмжээ тарууларай
Ургамлын тос 1 халага
 Үр  1 халбага



Хүрэн манжингээ хирчэнэ


Мах татдаг шиг жижглэн саванд хийнэ


Будаагаа бэлдэж,  гүнжидийн тос, давс, үрийг манжиндаа хольно. 



Тогоогоо халаан ургамлын тос, чинжүү зэргийг хэмэн чинжүүгээ болгоно


Болгосон холимог дээрэээ манжинг нэмнэ



Ингээд манжингээ будаатайгаа холиод бэлэн боллоо



Хүрэн манжингийн бусад ач тус

-Цус багадалтын үед хүрэн манжингийн шүүсийг луувангийн шүүстэй хольж хоол идэхийн өмнө хоолны хоёр халбагаар ууж байх хэрэгтэй. 

-Мөн чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Ингэхдээ хүрэн манжингийн шүүсийг өдөрт дөрвөн удаа хоолны хоёр халбагаар ууж бай.

-Мастопатия буюу хөхний булчирхайн өвчинг анагаахын тулд түүхий хүрэн манжингийн зуурмагийг бигнүүр маягаар хөхөн дээрээ тавьдаг. Мөн нимгэн сальфеткийг хүрэн манжингийн шүүсэнд дүрж, бүх л шөнөжин хөхөн дээрээ тавьж хононо. Ийм эмчилгээг жилд нэг удаа, хоёр долоо хоногийн турш тасралтгүй хийвэл үр дүн тун сайтай байдаг юм. 

-Түүхий хүрэн манжинг бүх л өдрийн туршид бага багаар идвэл хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлэх сайн арга болдог. Хүрэн манжин нь ходоод, бөөр, элгийг цэвэрлэдэг юм. 

-Эрт цагт орос бүсгүйчүүд хүрэн манжингаар хацраа улайлгаж гоёдог байж. Харин орчин цагт хүрэн манжинг гоо сайхны болон бие арчилгаанд илүү хэрэглэх болжээ. Үүний тулд хүрэн манжинг авч цэвэрлээд үрүүлд үрсний дараа ургамлын тос эсвэл цөцгийтэй зуурч нүүрэндээ 5 – 10 минут тавибал арьс залуу, зөөлөн өнгөлөг төрхтэй харагддаг. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.