Жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг МУГТ цол тэмдгээр энгэрээ мялаалаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнахаар болсон байна.



Салбар салбартаа амжилт гаргасан шилдгүүдийн дотор жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг, жүдо бөхийн ОУХМ Д.Амартүвшин, чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран зэрэг 2013 онд тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон тамирчид багтсан байна. Эдгээр тамирчинд өнөөдөр Монгол улсын гавъяат тамирчин цол, тэмдгийг гардуулсан юм. Шагнал гардуулах ёслол 11.40 цагт Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.


Түүнчлэн 2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслол хүндэтгэлийн арга хэмжээн дээр ОУХМ Мөнхбатын Уранцэцэг 2013 оны Монгол Улсын шилдэг тамирчнаар шалгарсан юм.

Ингээд Монгол улсын гавъяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялааж буй Мөнхбатын Уранцэцэг уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.