Нүдний зовхи унжихаас сэргийлэх гайхалтай аргууд

Нүдний дээд зовхи унжих нь нас дагаж ирдэг асуудлуудын нэг. Зовхи хурдан суларч унжихад олон хүчин зүйл нөлөөлдөг. Түүнээс болж унжсан зовхи нүдний хараа муутгах, нүдний өвчин тусах, оворжуу харагдуулах зэрэг олон сөрөг талтай. Тиймээс бид зовхи унжихаас сэргийлэх аргыг сонгон танилцуулж байна


1. Цайны уут

Цай нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд зовхины асуудлыг эмчлэхэд тусалдаг. Цайгаа хандалсны дараа ууттай цайг 15-20 минутын турш нүдэн дээр тавьна. 

2. Өндөгний цагаан



Өндөгний цагаан нь арьсыг чангалах үйлчилгээтэй.  Таны зовхины арьс цэвэрхэн, хуурай байх хэрэгтэй. Түүн дээр өндөгний цагааныг түрхээд хаттал нь хүлээнэ. Дараа нь хүйтэн усаар угаана. Та үр дүнг шууд мэдрэх болно

3. Мөс



Мөс нь цусны эргэдтийг сайжруулдаг бөгөөд арьсыг чангалах үйлчилгээ үзүүлнэ. 

4. Усан үзэм идээрэй

Усан үзэм нь эсийн хөгшрөлтийн процессоос сэргийлж, удаашруулдаг элементүүдийг агуулдаг. Тиймээс өдөр бүр хэрэглэх нь арьсны хөгшөлтөд сайн нөлөөтэй. 

5. Өргөст хэмх



 Өргөст хэмх нь кофейн ба аскорбины хүчлээр баялаг бөгөөд үрэвслийг бууруулж, арьсыг чангална.  15-20 минутын турш нүдэндээ тавь.

6. Дасгал



 Нүдээ аниад, аньсан чигтэй нүдээ баруун зүүн, дээшээ доошоо эргүүл. Энэ нь хамгийн үр дүн сайтай дасгал юм. Үүнийг 10 удаа давтан хийнэ үү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.