Чулуун тоглоом

Мөлгөр чулуугаар тооны ухаанд суралцаж, аргал хорголоор амьдрах ухаанд суралцсан би хөдөөний хүүхэд. Ээжээсээ цагаан сүүгээ тэнгэрт өргөдгийг, цайныхаа дээжийг ханьдаа барьдгийг сурсан би хөдөөний охин. Барби мэдэхгүй бага нас минь хөдөө өнгөрсөн. Анх тоглосон тоглоом минь өнгө өнгийн өөхөн чулуу. Чулуу миний тоглоом байсан. Тойрч дугуйлан гэр барьж, дотор нь суугаад цай чанаж, адуугаа хураагаад ирсэн ханьдаа ааруул хурууд таваглан аяга цайгаа дээжилдэг би “чулуун гэрийн эзэгтэй” байсан.

Чулууг би чимэг болгон цуглуулж, чихэр болгон хүлхдэг байсан ч шүд минь эмтрээгүй, бас  хорхойтоогүй.  Одоо харин төв газар олшироод, орон сууц ихэсээд өөхөн цагаан чулуу олдохоо бүр байжээ. Байрны охид барбигаар, балчир хөвгүүд компьютераар дайтаж тоглох болж. Харин гэр хорооллын жаалууд барилгын балгасаас үлдсэн тал тоосго, эмтэрхий блок, хагарсан плитаг өрж нэг, нурааж нэг тоглосоор л… хөгжил хаашаа чиглэнэ вэ?

                                                                                                                                                              А. Найгалмаа


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
хөөрхөн нөгөө юу билээ (202.9.40.149) 2015-11-26 15:49:51
Барби гэж тэр үед байсан уу
Сэтгэл шингсэн ккк.,лшк (202.9.40.149) 2015-11-26 15:47:39
Юун сонин юм бэ