Өвлийн олимпоос анх удаа алтан медаль хүртлээ

Норвеги улсын Лиллехаммер хотноо залуучуудын II өвлийн олимпоос 17 настай Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртлээ. Өвлийн олимпоос анх удаа Монгол тамирчин алтан медаль хүртэж байгаа билээ. 

Б.Сумъяа "Уралдааны өмнө би айж байсан. Одоо бол би алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байна. Надад маш их стресс дарамт байсан. Гэхдээ одоо бол өөрөөрөө бахархаж байна. Бусад улс орны баг тамирчидтайгаа хамтарч уралдах тэдэнтэй ярилцах нь гайхалтай байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Олимпод Монгол улсаа төлөөлөн цаначин ОУХМ А.Очихсүх, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа нар дасгалжуулагч Т. Доржготов, Д.Энхбаяр нарын удирдлаган дор оролцож байгаа юм. 


Залуучуудын олимпийн албан ёсны сайтад Монгол Улсыг өвлийн олимпиос медаль хүртэж байгаагүй. Буянтогтохын Сумъяа анхны алтан медалийг эх орондоо авчирсан талаар онцолжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР (59.153.113.77) 2016-02-18 11:51:51
БАЯР ХҮРГЬЕ