Эхийн совин
Энэ орчлонд “эхийн зөн совин” байдаг гэж бид ярилцдаг.Энэ үнэн үү? Та санал нийлж байна уу? Магадгүй эргэлзэж байгаа бол та үүнийг заавал уншаарай.Эх хүн хүүхэдтэйгээ далд совингоор холбогдсон байдаг аж.Ийм л учраас эрт үеэс бидний өвөг дээдэс “Муу үг бүү ярь,чөтгөр дуудна”, “ Амны билгээс ашдын билэг” гэж одоо хүртэл шинжлэх ухаан ” Яагаад” ийм байдгыг нь тайлж чадаагүй тэрхүү далд совинг яаж мэдэж байсан юм болоо? Би ч,та ч үүнийг тайлбарлаж чадахгүй бизээ.
Эхийн далд совинг баталсан нэгэн жишээ байдаг.Таван ам бүлтэй нэгэн айлд тохиолдсон явдал.Хамгийн бага 7 настай хүү нь ер бусын цовоо сэргэлэн,маш хөдөлгөөнтэй,бага хүү нь болохоор эцэг,эх нь түүндээ их хайртай санж.Тэр өдөр гэрт нь ирсэн хөршүүдтэйгээ юм ярьж суусан Уильмс хатагтай гэнэт 2 гараа өргөн,царай нь хувхай цайхыг хараад “Юу болов. Яав” гэж сандралджээ.Би юу ч харахгүй байна гэж хэлээд ухаан алдсан хатагтай хэсэг хугацааны дараа сэрэхдээ “Хүү минь усанд живчихлээ,надаас тусламж гуйн 2 гараараа намайг чанга тэвэрсэн боловч,би тусалж чадсангүй гэж” гэж хашгирчээ.Тэнд байсан хөршүүд цамцыг тайлтал хоёр талд нь улаан зураас үлдээсэн таван хурууны мөр байхыг хараад. зарим нь гол руу гүйлээ.Гэхдээ тэд хожимдсон байсан.Үнэндээ усанд живсэн жаал хүү эхээсээ аврал эрэн гуйв уу? Эх үрийн ариун холбоо гэж энэ байх нь...
Одоо бол энерги,гэрлэн бүрхүүлийн тухай ярьж байгаа үед, үүнийг бид бага ч атугай ойлгох боломжтой болжээ.Та хэрвээ хэн нэгэн хүүхдийнхээ төлөө үргэлж л сэтгэл тань түгшээд,”Манай энэ л жаахан хэцүүхэн явах байх даа”, “Яанаа,оройтоод байх чинь, хэн нэгэнд зодуулах вий, дээрэмдүүлэх вий” гэж бодоод л байх юм бол, хэзээ нэгэн цагт тэр явдал болно гэсэн үг. Яагаад гэвэл та хүүхдийнхээ гэрлэн бүрхүүлийг өөрт тань байгаа аугаа их хүчтэй далд нөлөөллийн хүчээрээ эвдээд байх аж.Эх үрийн холбоо үүнд л байдаг.
“Бодол биелдэг”
Та үргэлж л өөрийнхөө бодлыг цэнэглээд, муу үйлийг дуудаад байна шүү дээ. Хэрвээ таньд ямар нэг сөрөг бодол орж ирээд байдаг бол одооноос эхлээд тэр муу бодлоосоо салж сурахыг оролдоорой.Дүрслэн бодохуй хэдий чинээ баялаг байх тусам бүтээл нь ямар байх вэ? . Хүний толгойд өдөртөө 50 мянган бодол орж ирдэгийн ихэнх нь тулга тойрсон сөрөг энерги тээсэн бодол ордог юм байна.Хүний сэтгэл гэдэг энерги учраас хэдий их сөрөг энерги хуримтлагдана,тэр хэмжээгээр эрүүл мэнд,наслалтанд шууд нөлөөлнө.
Зөв бодол, эерэг энергээр сэтгэлээ ариусгаж яваа хүний үйлс амархан бүтдэг гэж Далай багш зүгээр хэлээгүй нь лавтай. “ Санаа сайн заяа сайн” гэдэг ардынхаа үнэн үгээр энэхүү нийтлэлээ жаргаая.





