ТАМАРА РОХО МОНГОЛЫН ТАЙЗНАА БҮЖИГЛЭНЭ

 

Манай улсад анх удаа дэлхийн алдартай балетчин эмэгтэй Тамара Рохо хүрэлцэн ирж “Жизель” балетад бүжиглэх гэж байна. Түүний портнёроор гавъяат жүжигчин Д.Алтанхуяг бүжиглэнэ. “Жизель”-ийн Альбертад Д.Алтанхуяг, тариачин охин Жизельд Тамара Рохо бүжиглэх бол симфони найрал хөгжмийг АНУ-ын “New England” хөгжмийн сургуулийн ахлах зөвлөх, удирдаач Марк Чарчиль удирдах гэнэ. Балет энэ сарын 14-нд эхлэх бөгөөд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн балетчинтай, Хөгжим Бүжгийн коллежоос гараагаа эхэлж, АНУ-ын “Бостон балет” театрын  балетчин болсон Д.Алтанхуяг эх орныхоо тайзнаа хамтран дүр бүтээж буй нь Монгол бүжигчдийн чадвар, олон улсад хэрхэн үнэлэгдэж буйг харуулсан онцгой үйл явдал юм.

Д.Алтанхуяг өнгөрсөн оны зургадугаар сард эх орондоо дэлхийн шилдэг балетчдыг урин “Night of ballet” наадам зохион байгуулсан юм. Ингэхдээ Монголын балетын хөгжил сан байгуулж, П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжигт гоцлож байсан билээ.

Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохо Европ, Азийн үндэсний балетийн театруудад уригдан дэлхийн гайхамшиг болсон балетуудын гоцлол дүрүүдийг бүтээсэн байна. 10 наснаасаа эхлэн бүжиглэж эхлэсэн бүжигчин бүсгүйн амжилт, гайхалтай техник нь түүнийг 1997 оноос эхлэн  “Сонгодог Бүжгийн Урлагт хувьсгал хийсэн хүн” хэмээн нэрлэхэд хүргэсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.