Монгол эрчүүд Солонгост байгаа харин хүүхнүүд нь...
2012-07-16

Эргэн тойрноо хар даа. Эмэгтэйчүүд ямар их байнаа. Эдэнд минь нөмөр болох хан уул шиг түшигтэй, ханхар сайхан эрчүүд минь хаашаа алга болсон юм бол. Нөхөр, найз залуу эрж хайсан бүсгүйчүүдийн минь “ганцаардлын зар” долоо хоногт хоёр удаа хэвлэгддэг А3 хэмжээтэй зарын сонины бүтэн нүүрийг ямагт эзэлсээр.

Гэтэл тэгш бус боловсролын гайгаар эрчүүд хөдөө эсвэл бүр солонгост цөлөгдсөөр... Энд нэг л юм болохгүй байна.
Сүүлийн үед “Монголын эрчүүд солонгост байгаа, харин хүүхнүүд нь гэртээ солонгос кино үзэж байгаа” гэсэн онигоо гарчээ. Наргиа наян хувьтай гэдэг. Нялх хүүхдээ тэврээд үлдсэн эхнэр, хайртай залуугаа үдэж явуулсан бүсгүй. Тэдний хэд нь хэдэн жилийн дараа Монголдоо эргэн ирж халуун бүлээрээ эвтэй найртай амьдрах юм бол...
Miranza.A
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






