Францчууд ба хоолны соёл
Франц хоол дэлхийд алдартай. Францчууд хоол хийхийг урлаг хэмээн ойлгосон ард түмэн. Тиймээс ч 2010 онд Францын хоол хийх урлагийг ЮНЕСКО соёлын биет бус өв хэмээн бүртгэж авсан юм.
Суурьшмал амьдралтай, үе залгамжилсан хааны угсаатай, ардчилсан хувьсгалын өлгий нутгийн ард түмний хоол ундны соёл нүүдэлчин амьдралтай, эрс тэс уур амьсгалтай биднийхээс өөр байх нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ гол асуудал энэ зөрөөнд байгаа юм биш. Аяга таваг, халбага сэрээ, хутга, тогоо шанага, ширээний бүтээлэг, ам арчих алчуур, цаас, гал тогоо, хоол идэх өрөө, хоолонд тохирсон дарс, амттан гээд иж бүрдэлээр нь хоол гэдгийг ойлгоно... Дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн Франц хоолны тухай дэлгэрэнгүй уншихыг хүсвэл манай "тэргүүн индэр"-ийн Франц судлаачийн буланд зочлоорой.






