Хайр үл тасарна

Үрчийсэн, жижигхэн улаан нүүртэй, нүд, ам нь хаана байгаа нь үл анзаарагдам нярай охиныг тэр удаан харав. Яагаад ч юм нүдээ нээж хараасай, намайг ирснийг мэдээсэй гэж өөрийн эрхгүй хүсэж байлаа.
Өлгийг нь задлаж, өөрийнх нь эрхий хуруутай чацуу гарыг нь атгаж үзэв. Дөнгөж төрсөн нялх охин амаа ангалзуулан, толгойгоо хоёр тийшээ савчиж, хэл нь булталзан, төрөлхийн рефлексээрээ хөхөө хайн, толгойгоо савчина.
“Сайн явж ирэв үү? Та” хэмээн зөөлөн дуугарах бүсгүй түүнийг шуналтайгаар харж нүдэнд нь үл итгэл тодорсон ч, сэтгэлд нь горьдлого, найдвар төрсөөр байгааг нууж чадахгүй байлаа...
Сэтгүүлч, зохиолч Баянмөнхийн Цоожчулуунцэцэгийн "Будрах сэтгэл"," Жавар" зэрэг сонирхолтой өгүүллэг уншигч та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хүн бүрийн сэтгэлийн торгон утсыг хөндөж чадсан түүний бүтээлийг цуврал болгон хүргэж байгаадаа манай сайтын хамт олон ч гэсэн баяртай байгаа юм.
Энэ удаа "Хайр үл тасарна" өгүүллэгийг нийтлэлээ. Үргэлжлэлийг өгүүллэг булангаас уншаарай.







