Монгол Үндэстний Дууны Их Наадам

 

 

МҮОНТ, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо хамтран Монгол Үндэстнийг хамарсан дууны их наадмыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна. Нийт 21 аймгийг хамарсан хөдөө орон нутгийн 1, 2-р шатны шалгаруулалт амжилттай болж өнгөрсөн бөгөөд 300 орчим ардын авъяастан 3-р шатанд тэнцсэн байна.

Дууны наадамд Өвөр Монгол, ОХУ-ын Буриад улс, мөн Тува, Якут, Халимаг зэрэг үндэстэн оролцож их урлагийн дор нэгдэн нийлж, дуу хуураараа өрсөлдөн наадах юм.

Улаанбаатар хот дахь 2-р шатны шалгаруулалтыг 2-р сард МҮОНТ-ийн 600-н студид зохион байгуулах бөгөөд Уртын дуу, Ардын дуу, Нийтийн дуу, Эстрадын дуу гэсэн 4 ангилалд улсын алдар цолтой, мэргэжлийн дуучдаас бусад  авъяас билгээ сорихыг хүссэн хэн боловч оролцож болох юм байна. Уралдаант шалгаруулалт 7-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд баяр наадмын өмнөхөн шилдэг 25 дуучдаас бүрдсэн Гала тоглолтоо УБ Паласт хийж Монгол Үндэстний Дууны Их Наадмын Гран Приг тодруулна. 

Дашрамд сонирхуулахад 16-с дээш насны янз бүрийн ажил мэргэжлийн байгалиас заяасан авъяастнууд энэхүү наадамд оролцож байгаа бөгөөд тэр бүр дуулагдаад байдаггүй мартагдах дөхсөн, магадгүй урьд хожид сонсож байгаагүй ховорхон дуунуудыг дуулж байгаагаараа онцлог юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.