Шилдэг загвар өмсөгчид (цуврал) Suzy Parker

Анхны хамгийн үнэтэй загвар өмсөгч Suzy Parker 1932 оны 10 сарын 28-нд Texas-ын San Antonio-д төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Cecilia Renee Ann Parker. Энэ нэр нь тийм ч их таалагддаггүй байсан учир аав нь Susie гэж дууддаг байж. Хожим Vogue сэтгүүл түүний зургийг хэвлэлтэнд өгөхдөө нэрнийх нь дуудлагыг өөрчилж Suzy болгожээ.

Түүний загварын ертөнц дахь хамгийн оргил үе нь 1950-иад он байсан ба маш олон сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, сурталчилгаа, кино болон телевизийн шоунд оролцож байлаа. Suzy олон гоо сайхны компанитай хамтран ажиллаж байсан ч Revlon-ы сурталчилгаанд хэд хэдэн удаа тоголсон юм. 1970-аад оны үед Lauren Hutton (Revlon, Revlon-ы Ultima) болон Karen Graham (Estеe Lauder) Suzy-тэй гэрээ хийх хүртэл ямар нэг гоо сайхны компанитай онцгой эрх бүхий гэрээ байгуулж байгаагүй.

Suzy Parker нь жил бүр 100.000$ авдаг хамгийн анхны загвар өмсөгч бөгөөд Beatles хамтлаг дуугаа түүний нэрээр буюу загвар өмсөгчийн нэрээр нэрлэж байсан цорын ганц тохиолдол байдаг. Ажлын амжилт, байр суурь 1944 оны үед Suzy-ийн хамтран зүтгэгч нь “Conover Modeling Agency”-д очиж өөрийгөө сорьж үзэхийг зөвлөсөн юм. Түүний эгч, топ модель Dorian Leigh нэг өдөр Suzy-рүү залган, хэрэв “Ford Modeling Agency” түүний дүүтэй хамтран ажиллана гэвэл уг агентлагтай гэрээ хийхээр тохирсон гэдгээ хэлжээ.

Тэр үед Suzy дөнгөж 15-тай байсан юм. Агентлагийн хүмүүст дүүгээ танилцуулахаар ресторанд ирэхэд тэд “бага зэрэг намхан, маш туранхай, тас хар үстэй, хурц цэнхэр нүдтэй Dorian-ы өөр нэгэн хувилбар орж ирнэ” гэж бодож байтал яс томтой, улаан үс, цайвар ногоон нүд бас бага зэрэг сэвхтэй охин орж ирэхэд Ford-ынхон “Өө бурхан минь” гэж дуу алдаж байсан гэдэг. Гэсэн хэдий ч хожим тэрээр Dorian-аас илүү алдартай болсон юм. Түүний анхны зураг 15 настай байхад нь Life сэтгүүлийн нүүрэнд гарчээ.

Тэрээр цагт 200$, жилд 100.000$-ийн орлоготой хамгийн анхны загвар өмсөгч байсан бөгөөд Vogue сэтгүүл түүнийг Америкийн дайны дараах өөртөө итгэлтэй эмэгтэйн дүрүүдийн нэгээр өргөмжилсөн юм. Suzy нь Vogue, Elle, Life, Look, Redbook, Paris Match, McCall"s гэх мэт дэлхий дахины 70-аад сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулж байсан. Амьдралын сүүлч үе Suzy Parker гурван ч удаа гэрлэсэн. Эгчийнхээ адил маш сайн тогооч байсан. Тэрээр өсвөр насандаа бага зэрэг эрэгтэйлэг хүүхэд байсан тул хэд хэдэн удаа гэмтэж, ясаа хугалж байснаас гадна 1958 онд машины осолд орсон юм. Suzy харшлын өвчнөөр маш удаан хугацаанд шаналж зовсон байна. 1990-ээд оны үед харшлаас болж түүний бие дээр маш их яр шарх үүссэн байлаа. Үүнээсээ болж хагалгаанд орсон бөгөөд хагалгааны үеэр хүндрэл үүсч сэхээн амьдруулах тасагт шилжихэд хүрчээ.

Мөн сүүжний хагалгаанд хэд хэд орсноос болж бөөр нь ажиллагаагүй болж эхэлсэн байна. Suzy амьдралынхаа сүүлийн таван жилийг эмнэлэгтэй их ойр өнгөрөөсөн. Эцэст нь элдэв эмчилгээгээ зогсоохоор шийдэж гэр бүлийнхэнтэйгээ амьдралын сүүлийн өдрүүдээ хамтдаа өнгөрүүлсэн. Ийнхүү загварын түүхнээ өөрийн нэр хүндээ мөнхөлж чадсан бүсгүй маань 2003 оны 5 сарын 3-нд 70 насандаа өөд болжээ.

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.