Бионсегийн шинэ цомогт багтсан ”Pretty Hurts” дууг богино хугацаанд маш олон сая хүн үзжээ

Алдарт дуучин Бионсе дэлхийн хөгжмийн ертөнцөд тав дахь цомгоо гаргаад удаагүй байгаа билээ.  Түүний 14 дуутай визуал цомог нь Beyonce нэртэйгээр iTunes-т 15,99 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа аж. Цомогт орсон дуу болгоныг дүрсжүүлсэн ба нэмж гурван дууны клипийг оруулсан байна. Хачирхалтай нь  Beyonce цомогт нь багтсан Pretty Hurts дуу нь олны таашаалд ихээхэн нийцжээ. Учир нь уг дуу цацагдаж эхэлсэнээсээ хойш буюу нэг сарын хугацаанд 22 сая гаруй хүн үзсэн байна.



Цомог интернэт болон өөр ямарч мэдээллийн хэрэгслээр зарлагдаагүй байсан бөгөөд зөвхөн iTunes-т худалдаалагдаж байгаа тухай тэрээр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн аж. Түүнчлэн Beyonce нэртэй цомогт нь Pretty Hurts, Haunted, Drunk In Love, Blow, No Angel, Partition, Jealous, Rocket, Mine, XO, ***Flawless, Superpower, Heaven, Blue, Ghost, Yonce, Grown Woman зэрэг дуунууд багтжээ.


Ингээд түүний гайхалтай олныг бишрүүлсэн дууны клипийг хүргэж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.