С. Нарантуяа: Нүүр нь улайдаг хүмүүс халуун, хүйтэн бигнүүр тавих хэрэгтэй

- Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүлийг уншиж байгаа уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Содномпилийн Нарантуяа гэдэг. Би мэргэжлийн нүүр будагч, гоо засалч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаад найман жил болж байна.

- Гоо сайхны талаарх таны бодол?

- Гоо сайхан гэдэг бол маш цогц ойлголт. Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа сайхан зүйл рүү тэмүүлж байсан. Эртний хатад гэхэд л сүүнд орж, жимсээр уруулаа өнгөлдөг байсан гэдэг. Ер нь хүний гоо сайхандаа анхаарах ухамсар байгалиасаа заяасан байдаг. Хүн 18-25 нас хүртлээ өсдөг. Энэ нь дэлхийн татах хүчний эсрэг явж байнаа гэсэн үг. Харин 25 наснаас хойш хүнд дэлхийн татах хүч нөлөөлж  арьс нь доош татагдаж эхэлдэг. Тийм болохоор нүүрээ угаахдаа хүртэл зөв угаавал дэлхийн татах хүчийг эсэргүүцэж болох юм. Жишээ нь: нүүрээ угаахдаа нэг чиглэлтэй угаагаад байвал уугаадаг чиг рүү нүүр мурийдаг, юм идэхдээ хүртэл хоёр талаараа жигд хазаж идэх

хэрэгтэй, нэг талаараа зажилаад байвал нэг талын шанаа чинь томроно гэсэн үг.

- Монголын байгаль цаг уур эрс тэс. Энэ үед бид арьсаа хэрхэн арчлах вэ?

- Манайх агаарын бохирдол ихтэй, эрс тэс уур амьсгалтай. Тийм учраас  өвөлдөө тослог ихтэй тосоор, зуны улиралд чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй. Өвөл, хүйтэнд чийг хэрэггүй ээ гэсэн үг. Зуны улиралд халуун байдаг учраас  чийгшүүлэгч түрхэж арьсныхаа  тэнцвэрийг хадгална.

- Өвөл гадаа гарангуут хацар улаан болчихдог. Энэ ямар учиртай вэ?

- Тийм арьстай хүмүүс байдаг. Ийм үед халуун, хүйтэн  бигнүүр байнга тавих хэрэгтэй. Эхлээд халуун бигнүүрээ тавиад/мэдээж арьс түлчихээргүй халуунтай байх хэрэгтэй шүү/, дараа нь хүйтэн бигнүүрээ  тавина. Ингэвэл  цочроо  нь багасаж, гадаа гарангуутаа улайх нь багасана.

 

- Арьсаа арчлах хамгийн энгийн арга?

- Охид, эмэгтэйчүүд үнэтэй бүтээгдэхүүн л хамгийн сайн гэж  туйлширдаг болсон байна. Гэхдээ үнэтэй бүтээгдэхүүн л зөвхөн арьсыг сайхан болгодог юм бишээ. Арьсаа зөв арчилж чадвал эрүүл бүтээгдэхүүн л хэрэглэхэд хангалттай.  Будааны ууранд нүүрээ утах, өргөст хэмх, алимны хальсаар нүүрээ арчих, сүү дрож хоёрыг зуураад хамар дээрээ тавихад нүх агшина гээд л бидний гар доор  байгаа натураль бүтээгдэхүүнээр  арьсаа тордох боломж их бий.

Гоозасалч С. Нарантуяагийн цаашдын зөвлөгөөг манай цахим сэтгүүл байнга хүргэж байх болно. Та бүхэн зөвлөгөө авахыг хүсвэл info@emegteichuud.mn хаягаар захидал бичээрэй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
naraa (202.179.20.67) 2015-06-23 18:28:32
Mini nuur sewhded bhn ymaa yh estoi we
zochin (122.176.138.238) 2014-03-24 03:14:01
nadad tuslamj heregtei bna hatsar haluutshaar aimr hurdan ulaan boldg bs bantah ch ymu setgel tawgui uyd zuer bj bgaal haluun gazar orhoor uw ulaan eniig boliulah arga bwl helj ugch tuslaach pls all