Хосуудад зориулсан хоолны дэглэм хүсэл бадраана



Хоол зvйчдийн vзэж буйгаар тусгай хоолны дэглэм баримталснаар бэлгийн дур хvслийг бадрааж болох гэнэ. Эрчvvдэд аминчлан шивнэхэд виагра зэрэг сэрэл өдөөгч эмийг хэрэглэхийн оронд хоолны зохих дэглэм баримталбал биед сайн шvv дээ. Хэрэв та хоолны цэсээ бидний зөвлөснөөр өөрчилбөл 2-3 сарын дараа хоёр дахь бал сараа өнгөрvvлэх болно. Домогт Клеопатра мэргэн ухаан, гоо vзэсгэлэнгээс гадна эрчvvдийн дур хvслийг өдөөх урлагийг төгс эзэмшсэнээрээ алдартай. Тvvний гол нууц нь бэлгийн асар их дур хvсэл байсан гэдэг.


Илчлэг багатай, төрөл бvрийн хоол хvнс хэрэглэж заншвал бэлгийн чалх ч сайжирна. Ер нь витамины дутагдал болон нэгэн хэвийн хооллолт сексэд сөрөг нөлөөлдөг билээ. Илvvдэл жин бэлгийн чадавхийг бууруулахаас гадна зvрх, судсанд сөрөг нөлөөлдөг тул юун секстэй мантай болно.


Е витамин: Сексийн витамин болох Е нь самар, шар буурцагны шош, хивэг, нэвс, бvдvvн гурилын талханд агуулагддаг.


С витамин: Хvсэл тачаалыг өдөөхөөс гадна дур тавилтыг уртасгадаг. Та нимбэг, жvрж, нэрс, улаан лооль, киви, амтлагч ногоо, тvvхий байцааг заавал хэрэглэ. Хайртдаа элгээр бүтээгдэхүүнээр хийсэн хоол хийж өгөөрэй.


Фосфор: Өдөр тутам загас ид. Хааяа ч болсон малтуу мөөг (трюфель), далайн хавчтай хоол амтал.


А, В витамин: Эдгээр витамин таныг сайн амраг болгоно. А, В витаминууд бэлгийн дааврын синтез, эр даавар буюу тестостероны ялгаралд нөлөөлдөг аж. Лууван, амтат чинжvv, нанжин чавга, усан vзэм, шийгуа, амтат гуа, vхрийн элэг, сvv, цөцгий, аарц, бяслаг, өндөг, гадил сайн ид. Хясаанд агуулагддаг цинк нь эр дааврын синтезэд хэрэгтэй. Франц эрчvvд өдөр бvр хясаа иддэг учраас дэлхийн хамгийн шилдэг амраг гэж тооцогддог юм байна. Энэ хоолны дэглэмийг сахиж байхдаа гурилан бvтээгдэхvvн, утсан хvнс, мөн архийг цээрлэ. Төмс, кофе, кола, какао ч болохгvй. Ногоотой шөл (мөн хvйтэн шөл), самар, жимс жимсгэнэ, загас, далайн гаралтай бvтээгдэхvvн их хэрэглэ. Тамхиа хая.


Хэтрvvлж идэж хэрэггvй. Тvvний оронд хоногт 4-8 удаа бага багаар идэж занш. Давс, элсэн чихэр ихэдвэл бэлгийн дур хvсэлд сөрөг нөлөөтэй. Иймээс орлуулагч хэрэглэ. Майонез, тослог сvмс болон ер нь хурц хоолноос зайлсхий. Биеийн хаягдал шаарыг гадагшлуулж, жингээ хэвийн хэмжээнд барь. Мэдээж та энэ хоолны дэглэмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд vр дvнгээ өгөхийг анхаар.


Экспресс дэглэм: Ажлын хэт ачаалал, стресс, мөн өөр нутагт очсоны дараа цаг агаар солигдсоноос болоод дур хvсэл төрөхгvй бол эмийн сан рvv гvйхийн оронд энэ дэглэмийг баримтлаарай.


Эхний өдөр

Өглөө: Шинэ жимс, йогурт, залаат ургамал (амуу тариа)

Өдөр: Гахайн утсан махтай талх эсвэл швейцарь бяслаг ба амуу тарианы талх

Үдэш: Брокколи байцаатай шарсан тахиа, салат


 Хоёр дахь өдөр

Өглөө: Хиам, улаан лоольтой шарсан өндөг, сонгино, чинжvv

Өдөр: Ногооны бялуу, шинэ жимс

Орой: Ногоо, аяга будаа


Гурав дахь өдөр

Өглөө: Хоёр өндөг

Өдөр: Тахианы цээж, ногооны хачиртай

Орой: Чидун жимсний тостой грек салат




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.