Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Гё болон Сон Чжун Ки нар хуримаа хийнэ

"Нарны үр сад" киноны гол дүрийн жүжигчид болох Song Joong-ki болон Song Hye Kyo нар энэ сарын 31 нд хуримаа хийх гэж байна. Тэд кинонд хамт тоглож байхдаа дотносож эхэлжээ. Мөн түүнийг жирэмсэн болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.


"Нарны үр сад" олон ангит кино нь Сон Хе Гё - г дэлхийд алдартай Солонгос жүжигчин гэдгийг дахин харуулсан бөгөөд Солонгос улсад 41.6% , Ази тивд хамгийн их үзэгчтэй кино болсон төдийгүй дэлхий даяар 2.5 тэр бум хүн энэхүү киног үзсэн байна. Тухайн ондоо " KBS Drama Awards " -аас хамтран тоглосон Song Joong-ki - тай хамт шагнал хүртсэн юм. 

Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай Сон Хе Гё нь Солонгосын хамгийн эрэлттэй, нэр хүндтэй жүжигчин бөгөөд “Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) "Нарны үр сад" 2016 зэрэг кинонуудаараа Монголд төдийгүй дэлхий нийтэд алдартай билээ. 2011 онд Солонгосын хамгийн царайлаг, сайхан бүсгүйгээр түүнийг нэрлэж, Атланта, Нью-Йорк, Бонус Айрес, Парис, Бразил , Недарланд зэрэг томоохон улсуудын зар сурталчилгаа, брэндийн нүүр царай болжсоноор Европчуудын дунд мөн нилээд алдаршжээ. Мөн Францын "Effigies" - ын сурталчилгаанд тоглосон бөгөөд европын зах зээлд гарсан анхны ази эмэгтэй болж байв.




Тэднийг хамгийн сайхан тохирсон хосоор нэрлэдэг. Залуу хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.