НАСАНД ХҮРСЭН ЭМЭГТЭЙН 7 ЭЕРЭГ ТАЛ

Голландын судлаачид, гэнэн бөгөөд секс эмэгтэйчүүдэд эрчүүд ухаангүй дуртай гэдэг хуучинсаг бодлыг, энэ нь огт тийм биш хэмээн эсэргүүцэн зарлажээ. Нас бие гүйцсэн эмэгтэйчүүд эрчүүдэд залуухан эмэгтэйчүүдээс илүүтэй таалагддаг болохыг баталсан юм. Үүнд дараах шалтгаанууд ордог байна...
Нас бие гүйцсэн эмэгтэй бие даасан байдаг
Яагаад нас бие гүйцсэн эмэгтэйчүүд эрчүүдэд таалагддаг вэ гэсэн дүгнэлт нь багагүй яригддаг асуудлын нэг юм. Насанд хүрсэн эмэгтэйчүүд өөрийн гэсэн үзэж өнгөрүүлсэн амьдралаасаа туршлага суусан байдаг бөгөөд хажуудаа байгаа эрэгтэй хүнийг илүүтэйгээр ойлгон, хийж байгаа зүйлийнх нь алхам бүрийг нь ажиглан өөрийн санал бодлыг хуваалцдаг байна. Тэр тусмаа эрх чөлөөтэй нас гүйцсэн эмэгтэйчүүдийн хувийн амьдрал илүү сонирхолтой байдаг гэнэ.
Тэд өөртөө итгэлтэй байдаг
Хэрвээ 20 настай бүсгүй эрэгтэйчүүдийг өөрийн гайхамшигтай үзэсгэлэн гоо, хүрч боломгүй юм шиг ааль зангаараа урхиддаг бол нас биенд хүрсэн 40 – тэй эмэгтэй өөрийгөө илүү илэрхийлж, юу дутагдаж байгаа талаараа илэн далангүй ярилцаж чаддаг байна. Нас биенд хүрсэн эмэгтэй өөрийн хүсэл зорилго, хэрэгцээг маш сайн мэддэг бөгөөд залхуу хүрмээр тоглоомуудыг сонирхдоггүй.
Нас биенд хүрсэн эмэгтэйтэй ярих сэдэв олон
Сонирхолтой яриа өрнүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дэмждэг эмэгтэйчүүд ховорхон байдаг гэж эрчүүд ярьцгаадаг аж. Ихэнхдээ залуухан эмэгтэйчүүд өөрийн хувцас, секс үзэмжээрээ л гайхуулцгаадаг.
Далимд нь хэлэхэд, эрчүүд эмэгтэй хүний биеийн гоо сайхнаас илүүтэйгээр сонирхолтой яриаг хүсдэг аж. Залуухан эмэгтэйчүүд хий хоосон зүйлийг чалчдаг бол насанд хүрсэн эмэгтэй бодитой зүйлийн тухай ярьдаг гэнэ. Түүнээс гадна нас бие гүйцсэн эмэгтэйгээс маш зөв зүйтэй зөвлөгөөг авч болно, хэмээн дүгнэдэг байна.
Насанд хүрсэн эмэгтэй тэжээлгэгч байхыг зорьдоггүй
Тодорхой хэмжээний амьдралын туршлагатай, амьдралын үнэ цэнийг мэддэг эмэгтэй эрчүүдээр тэжээлгэх гэж зорьдоггүй. Эрчүүд энэ зан чанарыг нь зөв талаас нь үнэлдэг.
Хажууд нь эдийн засгийн талаар хамааралгүй эмэгтэй байна гэдэг нь, эрчүүдэд илүү дутуу зүйлд санаа зовох юмгүй, ачаалал багатай байна гэсэн үг.
Нас бие гүйцсэн эмэгтэйчүүд сэтгэлийн хөдлөл багатай
Эрчүүд залуу эмэгтэйтэй учраад хэзээ нэгэн цагт эдийн засгийн сүйрэлд орох юм уу, түүний үг болон ямар нэгэн үйлдэлд нь санаандгүй хариуцлагыг хүлээхэд бэлэн байх ёстой болдог. Залуу охид, бүсгүйчүүд сэтгэлийн хөөрөл ихтэй бөгөөд ихэнх болж буй үйл явдлыг яахаа мэдэхгүй “анх удаа” байх нь олонтоо. Залуу эмэгтэй гүйцэд боловсроогүй сэтгэлийн хөөрлөөрөө өөрсдийгөө илэрхийлэх нь олонтоо.
Тэднээс ялгаатай тал нь нас биенд хүрсэн эмэгтэйчүүд өөрийгөө маш сайн авч явдаг бөгөөд дэмий зүйлд хэрүүл үүсгээд байдаггүй байна. Өөрийн туршлагын тусламжтай тэд ямар ч хүнд хэцүү нөхцөлд биеэ барьж, сэтгэл санааны дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байдаг.
Нас биенд хүрсэн эмэгтэй жинхэнэ секс
Залуу бүсгүйчүүдийн ихэнх нь бэлгийн ажилд дэндүү эрт ордог. Харин эмэгтэй хүний бэлгийн ажил нас ахих тусам туршлага суун, хөгжиж байдаг аж. Хэрвээ эрчүүдээс нас бие гүйцсэн эмэгтэйчүүдийн юу нь таалагддаг вэ, хэмээн асуух юм бол ихэнх нь бодох ч үгүйгээр секс нь гэж хариулах нь гарцаагүй. Ийм эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байдаг бөгөөд өөрийн хүсч байгаа зүйлээсээ ичдэггүй. Тэгээд ямар ч туршилтанд бэлэн байдаг байна.
Насанд хүрсэн эмэгтэйчүүд бодитой харилцааг чухалчилдаг
Тодорхой үнэлэмж, ойлголцолыг нас биед хүрсэн эмэгтэй чухалчилдаг бөгөөд энэ нь эрэгтэйтэй хамт өнгөрөөх цаг хугацааг илүү үнэ цэнэтэй болгодог. Тэд өөрийнхөө хүслийг дарахын тулд эрчүүдийн сэтгэл зүрхээр тоглох нь юу л бол.
Үүнээс гадна, насанд хүрсэн эмэгтэйчүүд таалагдсан эрэгтэйтэйгээ хамт байхын тулд хамаатан садан, ойр дотны хүмүүс, найз нөхдөөсөө бодлыг нь асуудаггүй. Тэд иймэрхүү харилцааг тойрч гарч чадна. Хэрвээ асуудал үүссэн тохиолдолд тэд эвээр шийдэж чаддаг. Мөн энэ насны эмэгтэйчүүд хамтрагчаасаа өө сэв хайгаад байлгүй, түүний ямар ч дутагдалтай эвлэрч чаддаг болохоор тэдэнтэй удаан хугацаагаар харилцаж болдог байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



