Хаврын Хачиг аюултай

Хачиг нь хүний биеэр дээш авирч, хүзүү толгойд наалдан судас сордог. Хүний биеэр бүтэн цагаар явж байж, зөөлөн амттай газар нь хүрдэг болохоор түүнийг хазахаас нь өмнө олох боломжтой. Хазах үед хачигний шүлстэй хамт хүний биед нянгууд нэвтэрч ордог. Хүний биед шигдэж хаздаг эм хачигнаас гадна, хазчихаад нисээд явчихдаг эр хувалз ч мөн нян тараадаг. Манай оронд хачигаар тарих мэдрэлийн тогтолцоо гэмтэж үрэвсэх өвчин, халдварлах магадлалтай. Хазуулахаас гадна хачгаас халдвар авсан үнээ, ямааны түүхий сүүгээр дамжиж хоол боловсруулах эрхтнээр халдварлах боломжтой. Өвчний далд үе гол төлөв 7-14 хоног байдаг, гэхдээ 30 хоног ч байж болно. Өвчин хурц эхэлж, бие жихүүцэн 98-40 хэм хүртэл халуурдаг. 2-10 өдөр халуурна. Бие тавгүйрхэн сульдаж, толгой хүчтэй өвдөн, дотор муухайрч бөөлжиж нойр хулжина. Хамаг бие хөл гар өвдөж, яваандаа саажина. Янз бүрийн илрэлээр мэдрэл муудна.
Хээрийн нөхцөлд хачигийг өөрөө аль болох түргэн салгах хэрэгтэй болдог. Хачиг биед удах тусам улам их нян биед орно. Хачигийг хуруугаараа авах гэсний хэрэггүй. Тэгвэл шахагдснаас болж гэдсэнд доторхи нянгууд нь цусанд орж мэднэ. Чимхүүрээр юмуу утсаар авах хэрэгтэй. Бөхөөхөн утсаар хачигийн хошуунд аль болох ойрхон зангидаад аажуухан дээш нь татаж гаргана. Огцом хөдөлгөөн хэрэггүй. Хачигийг мушгиж татах хөдөлгөөнөөр авдаг. Толгой тасраад үлдэх тохиолдолд хачиг наалдсан газрыг спирт, үнэртэй устай хөвөнгөөр арчаад толгойг нь гал дээр барьж ариутгасан зүүгээр өргөс авч байгаатай адил авна. Тэгээд аль болох түргэн эмчид үзүүлээрэй.
Арга билэг сонин 2009 он №141
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.






