Хөдөлгөөн, нар, агаар ус...

Эрүүл энх амьдралын чухал эх сурвалж бол хөдөлгөөн юм. Хөдөлгөөн амьд махбодын оршин тогтнох үндэс. Бид анзаардаггүй хэдий ч эд эс болгон маань мөнхийн хөдөлгөөнд оршдог. Энэ хөдөлгөөн нь нь эрэмбэ дараатай, цэгцтэй явагдаж бидний амьдралын энергийг хуримтлуулдаг.
Гэвч нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр хүн хөдөлгөөний хязгаарлалтад орж байна. Морь унаад малаа хариулдаг байсан, богцоо үүрээд бадарчилж явсан монгол хүн өнөөдөр суурин амьдралд хашигдаж, утаа, түгжрэл, унаа, машин гэсээр хөдөлгөөний асар их дутагдалд орох болжээ. Үүний нэг том жишээ бол жингийн илүүдэл. "Хэрхэн турах вэ" гэсэн хүүхнүүдийн сэм яриа хаана л бол хаана өрнөнө. Байранд амьдарч, цахилгаан шатаар өгсөж, уруудсан өнөөгийн хөгжлийг буруутгах аргагүй ч өөрсдийгөө буруутгах бүрэн үндэслэл бидэнд бий.
Өдөржин ажил дээрээ сууж суучихаад гэртээ харихдаа такси бариад бас л сууна. Нийтийн тээврийн унаагаар явдаг зарим нь автобусанд оров уу үгүй юу хөл амраах суудал хайна. Бид үнэхээр л хөдөлгөөний хязгаарлалтад орсоор байна. Гэхдээ үүнээс гарах арга бий.
Өндөр хөгжилтэй бусад орнуудад байгалийн аялал жуучлал нь яг л бидний өдөр тутмын хоол цайны хэрэглээ шиг болсон байдаг. Эрүүл агаар, цэвэр байгаль, дуу чимээгүй орчинд очиж бие сэтгэлээ баясгаж, эрч хүч авахын зэрэгцээ эрүүл жаргалтай амьдрах эх үүсвэрээ хуримтлуулдаг. Тухайлбал солонгосчууд бямба, ням гаригт заавал ууланд гардаг. Үе тэнгийн хүмүүс хоорондоо нийлэн уул руу гарцгаана. Бүгд зориулалтын уулын хувцас өмсөж, үүргэвч үүрцгээн ууландаа гарцгаадаг. Тэндэхийн уул гэхээр битүү ногоон ой, засаж янзалсан орчин, гэрэлтүүлэг, амрах суудал, нийтийн 00 гээд д бүх зүйл нь сайхан л даа. Гэхдээ манай монгол шиг жинэхэнэ агаар, байгаль үнэртдэггүй.
Миний эх орны цэлмэг тэнгэр, цэвэр онгон байгаль, цэнгэг агаарын хаана ч хүрэхгүй шүү дээ. Гэхдээ л нийслэлчүүд бид хажууханд байгаа Туул гол, урдхан талд байгаа “Богдхан” хайрхандаа алхаад очих зүрхгүй, зориггүй. Алжаал ядаргаагаа тайлсан нэртэй шар айраг ууж, агааргүй бүгчим бааранд арав хориулаа жихцэлдээд л...Бужигнаж, даривсан хэд нь их л холдоо зайсан руу унаагаараа очоод шатаар дээш өгсөхөөс залхууран хормой хавиар нь салхилаад их хот руугаа буцацгаадаг. Бидний үнэн байдал иймэрхүү л байна.
Харин ирэх амралтын өдөр 108 эмэгтэй Богдхан уулын Цэцээ гүний оргил өөд гарах гэж байна. Энэ бол эрх чөлөө, эрүүл мэнд, баяр баясгалангийн эхлэл болсон явган аялал юм. Өөртөө итгэлтэй, өөрийгөө ялж чадсан 108 зоригт эмэгтэй энэ оргил дээр гарч бусдыгаа уухайн дуугаар уриалах болно. Энэхүү аялал нь эрүүл мэндэд үнэлж баршгүй эм болохын зэрэгцээ эх орныхоо байгалийн сайхантай танилцах, хүн өөрийнхөө болон нөхдийнхөө хүч чадал, тэсвэр хатуужилыг таних, эх нутаг газар шороогоороо бахархах гайхалтай аялалын эхлэл болох юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







