“Сюрприз” салат

                                   

Маргааш “Монгол цэргийн өдөр”. Бүсгүйчүүл маань нөхөртөө “гар”-ынхаа хоолыг хийж баярлуулахаар төлөвлөж байгаа нь лавтай. Тэгвэл бид эмэгтэйчүүддээ хоолны хачир болох амтат салат санал болгож байна.

                                            

Орц:

Чанасан өндөг 5ш

Хатаасан мөөг 5ш

Гахайн утсан мах 0.5кг

Шинэ улаан лооль 3ш

Хар икра (хар түрс), амтлагчууд, салат навч

 

 

  1. Өндгийг оройн хэсгээс нь хэрчиж шар уургийг гарган авна. Өндөгний шарыг бяцалж жижиглэнэ.
  2. Чанасан мөөг ба жижиг хэрчсэн гахайн утсан махыг цөцгийн тосонд хуураад давс, перецээр амтална. Энэ шанзандаа хар икра ба өндөгний шар хийж хутгана.
  3. Улаан лоолийн толгойг (малгай хэлбэртэй) нимгэвтэр зүсэж аваад дотор талыг нь ухаж хөндийлнө. Үүндээ бэлтгэсэн шанзаа хийж өгнө. Малгай хэлбэртэй зүсэж авсан хэсэг дээр жижиглэсэн өндөгний цагаанаар толбо тавьж цоохор мөөг маягтай болгоно.
  4. Хавтгай тавганд мөөг хэлбэртэй болгосон улаан лоолио тавиад салат навчаар чимэглэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.