Өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдэг сэтгэгдэл

Emegteichuud.mn сайтын хамт олон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан цэргийн албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болгон Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд дүрс оношлогооны их эмчээр ажилладаг, ахлах дэслэгч Э.Солонготой  “БИ ХОЁР ТАНГАРАГ ӨРГӨСӨН, ХОС МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН” ярилцлагыг хийсэн билээ.

Хоёр ч удаа Энхийг дэмжих ажиллагаанд оролцож явсан тэрээр Монголоос хамгийн олон эмэгтэй гишүүнтэй бүрэлдэхүүнд ажилласан нэгэн. Түүний гэр бүлийн хүн мөн цэргийн хүн. Солонгоог дөнгөж эх орондоо ирсний маргааш  эр нөхөр нь Афганистан улсад үүрэг гүйцэтгэхээр мордсон.

Гэр бүлээрээ Монгол улсын төлөө зүтгэж яваа энэ бахархам эмэгтэйн ярилцлагыг дор хамгийн сайхан сэтгэгдэлүүд эгнэсэн байсан юм.

Ингээд тэр дундаас онцлон Афганистан улсын Кабул хотоос үлдээсэн түүний ханийн сэтгэгдэлийг өнгөрсөн долоо хоногийн хамгийн шилдгээр онцлож байна.

 

Ард түмнийхээ энхийн төлөө байх гэж

Аав ээжийнхээ баяр хөөр нь болох гэж

Ахан дүүстээ бүл нэмэх гэж

Алиахан дүү нартаа эгч нь байх гэж

Анд нөхдийнхөө итгэлийг даах гэж

Адтай одтойгоороо гайхагдах гэж

Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж

Аргагүй сайхан юмаа гэж хэлүүлэх гэж

Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гэж

Ариун бурхан ээжээсээ амин үр нь  болж мэндэлжээ чи минь...

 

Хайрт чамдаа алс холын Афганистан улсын Кабул хотоос мэнд хүргэж байна. Чамдаа хайртай шүү, Хайрт ханиас чинь

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.