Олон улсад эх орныхоо нэрийг гаргасан миссүүд
"Дэлхийн мисс" -д эх орноо төлөөлөн оролцсон Баярцэцэг
66 дахь удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн А. Баярцэцэг амжилттай оролцож түүхэн амжилт тогтоосон билээ. Тэрээр шилдэг 11 -т үлдэж, авъяаслаг мисс болсон юм. А.Баярцэцэг уран бичлэг /калиграф/ болон илбийг хослуулан үзүүлсэн нь миссийн тэмцээнд урьд хожид байгаагүй үзүүлбэр байж, олон хүмүүсийн саналыг авч шилдгийн шилдгээр шалгарсан байна.
Тэрээр ШУТИС - ыг маркетангийн удирдлагаар төгссөн. Мөн Испанийн Мурсиа хотын сургууль, Өмнөд Африкт менежментийн чиглэлээр суралцсан байна. Испани болон Англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Франц хэлийг сурч байгаа аж. Одоо АНУ - д амьдарч байгаа бөгөөд гадаад найз залуутай байсан нь хэл аманд багагүй өртүүлсэн. Монголжин төрхтэй тэрээр "Марка Поло" кинонд дүр бүтээж байгаа юм.
Бага байхаасаа олон төрлийн олимпиадад амжилттай оролцож, оюутан болоод 3 - н ч удаа тэтгэлэгт хүртэж байсан тэргүүний сурагч, оюутан байжээ. Тэрээр "My club" нийгэмлэгийн гишүүн бөгөөд цөлжилтийн эсрэг тэмцэж, эх орондоо олон олон модыг тарьж байгаа юм сайн үйлстэн юм.

“Miss tourism queen international” 2016 тэмцээний тэргүүн титмийг эх орондоо авчирсан мисс Н.Ану
Намширын Ану нь “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч бөгөөд “Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс юм. Азийн супер модель тэрээр "Дэлхийн мисс" 2015 тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, хэд хэдэн олон улсын чанартай тэмцээнээс тэргүүн байрыг эзэлж байсан манай шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Харин энэ жил БНХАУ-д 9 сарын 12-26-нд зохиогдсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL" тэмцээний тэргүүн титмийг эх орондоо авчирсан.
Уруулаараа зурдаг авъяасаа олон нийтэд таниулж чадсан тэрээр усанд сэлж, шүлэг бичиж, аялах тун дуртай. ШУТИС-УТДС-ийг төгссөж, загварын салбартаа тун амжилттай ажиллаж байна.

“Miss & Mrs Asia Noble Queen International” 2016 тэмцээний тэргүүн титмийг эх орондоо авчирсан С.Сарнай
Азийн топ модель, загвар өмсөгч С.Сарнай олон талын авъяастай. "Яг түүн шиг шоунд" оролцон өөрийгөө ямар авъяастай вэ гэдгээ харуулж чадсан бөгөөд төдий чинээ олны танил болсон. Саяхан "Галзуу зугаалга" кинонд тоглосон гэдгийг та бүхэн сайн мэдэх байх. Дуулах, бүжиглэх , жүжиглэх, тайзан дээр алхах авъяастай С.Сарнай энэ жил “Miss & Mrs Asia Noble Queen International” 2016 тэмцээний тэргүүн титмийн эзэн болж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ.
Японд улсад багагүй хугацааг өнгөөрөөсөн тэрээр нөхөр, хүүхэдтэй. Түүний нөхөр Э.Мөнх-Эрдэнэ нь хөлбөмбөгийн “FC Улаанбаатар” багийн хамгаалагчаар тоглодог. Хөлбөмбөг тоглоод 10 гаруй жил болжээ.Тэд “Говь” компанийн каталогийн зураг авалтын үеэр танилцаж байсан юм. Төрийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа бол түүний эмээ. “MR.Dogs” хамтлагийн “Миний шүтээн” дууны клип, дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглосон. Сүүлд “Guys” хамтлагийн дуучин М.Мягмартай хамтран “Байна уу, ээжээ” дууг дуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ШИНЭ ОН
(103.57.92.94)
2016-12-26 19:29:15
ЗӨВ ШҮҮ
0
0
0
Хариулах