Таны хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйлс

Хүүхэдтэй байна гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл билээ. Эцэг эхчүүд хүүхдээ жаргалтай, үргэлж инээд хөөртэй байлгахын тулд юуг ч хийхэд бэлэн байдаг. Гэхдээ та сайн эцэг эх байхын тулд ямар зүйлс хүүхдийн эрүүл мэндэд хортой байдаг талаар мэдээд аваарай. 

Хөлд оруулагч тэрэг ба хүүхдэд зориулсан түрдэг тэрэг. Канад улсад хүүхдийн хөлд оруулагчийг хэрэглэхийг хориглосон байдаг. Учир нь хөлд оруулагч хүүхдийн хөл болоод булчинг жигд бус хөгжүүлдэг, хүүхдийн нуруу муруйлттай болгодог, өөрийн биеийг жолоодох чадваргүй болгодог гээд олон сөрөг үр дагавартай ажээ. Иймээс та хөлд оруулагч тэргэнд суулгалгүй хүүхдийг аль болох байгалийн жамаар хөлд оруулах нь зүйтэй. 



Жимсний шүүс ба сүү. Амтат жимсний шүүс витамин багатай ч чихэр ихтэй. Энэ нь хүүхдийн шүдэнд маш муугаар нөлөөлдөг. Хүүхэддээ жимсний шүүс өгдөг бол та хамгийн эрүүл, цэвэр шүүс сонгохыг зөвлөж байна. Үнээний цэвэр сүү төмөр бага агуулдаг учир нялх хүүхдэд тийм ч тохиромжтой ундаа биш. Хүүхдэд сүүг ихээр уулгах нь бөөрийг өвчлүүлэх, харшламтгай болгодог. Нэг нас хүртэлх хүүхдэд үнээний цэвэр сүү өгөхгүй байсан нь дээр. Харин кальцийг үхрийн элэг, жимс хүнсний ногооноос хангалттай нөхөж авч болно. 

Өнгөлөг тоглоом.  Сургуулийн өмнөх насны хүүхдүүд эргэн тойрондоо байгаа зүйлсийг судалж, тоглоомоор дамжуулан нийгмийн хандлагыг олж авдаг. Тиймээс та хүүхэддээ аль болох байгалийн өнгөтэй тоглоом авч өгөх нь зүйтэй. Тоглоомын хурц тод өнгө, электрон дуу чимээ нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээний хөгжил болоод бие хүний шинж чанарт ч нөлөөлдөг байна. Энэ нь даамжарвал түргэн ууртай болох, үндэслэлгүй айдас, өсвөр насны сэтгэл гутралд ч хүргэдэг байна. 



Дулаан хувцас. Бага насны хүүхдүүдийг термопараци нь муу гэж үздэг. Тэд хэт халууцаж эсвэл хэт даардаг. Хэт халууцах нь мэдрэл мэдрэхүйд хүргэдэг бөгөөд халууныг үүсгэдэг. Хэт их дулаан хувцас нь бие махбодид цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй болохыг бууруулж дархлаа султай болгодог. Хүүхдийн хувцас байгалийн болон амьсгалдаг материалаар хийгдсэн байх ёстой. Хүүхэд гэдэс, цээж хуурай, хөл, гар нь ягаавтар өнгөтэй мөн дулаан байвал хүүхдийг тухтай байна гэж үзэж болно. 



Гар утас ба төхөөрөмж. LED дэлгэцнүүдийн хөх гэрэл нь хүүхдийн нүдэнд гэмтэл учруулж, улмаар макуляци /нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчин/ үүсэх шалтгаан болдог. Энэ нь харалган байдалд хүргэж болзошгүй.
Ухаалаг гар утас, таблетыг ашиглах үед хүүхэд бодит ертөнцөөс татгалздаг. Мэдрэхүйн ур чадварыг нарийн боловсруулдаггүй бөгөөд амьд харилцан үйлчлэл байдаггүй. Үүний үр дүнд яриа, зан төрх, харилцаа холбоо, шийдвэр гаргахад чиглэсэн чадвар доройтдог. Иймээс хүүхдийн насанд тохирсон сэтгэхүй хөгжүүлж мөн цагийг зугаатай өнгөрүүлэх төхөөрөмжийг сонгох нь зөв юм. 



Эх сурвалж: brightside.me
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.