Хүзүүний арьс арчилгаа

Бүсгүйчүүд бид нүүр, гарын арьсандаа ихээхэн анхаарал хандуулдаг хирнээ хүзүүнийхээ арьсыг орхигдуулах талтай. Эрчүүдэд эмэгтэй хүний хүзүүний цэвэр булбарай арьс маш өндөр сэтгэгдлийг төрүүлдэг.
Хүзүүний арьс нимгэн, зөөлөн учраас эрт үрчлээтдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн насыг хүзүүгээр нь шинждэгийг бүсгүйчүүд тэр бүр мэддэггүй. Хүзүү эрт үрчлээтэхэд хэн ч анзаардаггүй. Өдөр тутмын зуршлууд болох толгойгоо хүчтэй эргүүлэх, ажлын цагаар байнга бөхийж ажиллах, эсвэл доош харж явах, ном унших, юм нэхэх гэх мэт үйлдлүүд нөлөөлдөг ба өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших нь хүзүүнд үрчлээ үүсэх бас нэгэн шалтгаан болдог.
Хүзүүгээ үрчлээгүй залуу сайхан харагдуулахын тулд нуруугаа байнга эгц, мөрөө тэгш байлгаж, булчингаа чангалж байх хэрэгтэй.
Хүзүүний арьсаа, нүүр гарын арьсаа арчилдаг шигээ байнга арчилж, иллэг хийж, маск болон гоо сайхны крем хэрэглэж заншаарай.
Гоолиг сайхан хүзүүтэй болъё гэвэл бидний өгөх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
- Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж 5 хүртэл тоол. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна.
- Толгой эгц байрлалд хүзүү дээш татагдана. Баруун гарын долоовор болон дунд хуруугаа хагас нугалаад эрүүгээ тулж, амаа том ангайлган, хэлээ хүчтэй гаргаад 6-7 тоолсны дараа булчингаа суллан, амаа хааж, толгойгоо буулгана
- Дасгалыг зогсоо хийнэ. Баруун гарын алгаа зүүн гар дээр тавиад эрүүнийхээ дор байрлуулж, толгойгоо хойш өргөх маягаар дээш нь өргөнө. Эрүүний булчингаа чангалж, толгойны хөдөлгөөнийг зогсоож 6-7 тоолоод аажмаар 10-12 хүртэл тоолж булчингаа суллан толгойгоо буулгана.
- Гараа ташаа руугаа буулгаж мөрөө эгцлэн, толгойгоо цээж рүүгээ шахаад зүүн мөр рүүгээ эргүүлж, пауз аваад толгойгоо гэдийлгэн бас пауз авч, дараа нь баруун мөр рүүгээ гэх мэтээр хөдөлгөөнөө эхлэхдээ амьсгалаа аваад, толгойгоо баруун мөр рүүгээ эргүүлээд 1 пауз аваад цээж рүүгээ наана. Дараа нь толгойгоо баруун мөр рүүгээ гэх мэтээр хөдөлгөөнөө эхлэхдээ амьсгалаа аваад, толгойгоо буулгахдаа гаргана.
- “Анааш” нэртэй чухал дасгал бөгөөд ажлын цагаар ч хийж болно. Зогсож хийвэл сайн. Цээжээ эгцлээд хоёр гараа мөрөн дээрээ тавьж хүзүүгээ аль болох дээш нь болгоод амьсгалаа авч 10 хүртэл тоолоод, амьсгалаа гаргахдаа биеэ суллана.
- Зүүн гараа тохойгоор нь нугалж хүзүүнийхээ араас бариад толгойгоо түшинэ. Баруун гарын долоовор дунд хуруугаа хагас нугалаад эрүүн доороо тулна. Толгойгоо урагш болгохдоо амьсгалаа авч бариад баруун гараараа толгойгоо өргөнө. Эрүүгээ сунгаж аажмаар толгойгоо буулгах үед тулсан баруун гар хэвээр байна. Үргэлжилсэн амьсгаа аван биеэ суллана. Суугаа, зогсоо аль ч байрлалаар хийж болно.
Ингээд сайхан хүзүүтэй болохын тулд бүсгүйчүүд минь энэ зөвлөгөөг уншаад өнгөрөх биш, харин хариуцлагатайгаар биелүүлээрэй. Та нартаа амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







