ФОТО: “Мисс Монгол-2014”

Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан “Мисс Монгол-2014” тэмцээний ялагчаар Ю.Балжидмаа тодорсон билээ. 

Ингэснээр тэрбээр эх орноо төлөөлөн олон улсын томоохон, нэр хүндтэй тэмцээн болох “Miss International-2014”-т оролцох боломжтой боллоо. Энэхүү тэмцээн нь 63 жилийн түүхтэй, дэлхийн 80-90 орны бүсгүйчүүд оролцдог том арга хэмжээ юм. Уг тэмцээнд орон орны гоо үзэсгэлэнгээрээ шалгарсан бүсгүйчүүд, энх тайвны элч болон хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх төдийгүй, сайхан сэтгэл, хүнлэг энэрэнгүй чанар, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.  

Мөн “Miss World tourism”, “World Miss University” тэмцээнд “Мисс Монгол 2014” тэмцээний Дэд болон Гутгаар байрны миссүүд оролцох эрхтэй боллоо.

Тэмцээний ялагчдаар:

  • “Мисс Монгол -2014” тэмцээний ялагчаар - Ю.Балжидмаа / хувийн дугаар 17/
  • Дэд мисс - М.Халиунаа / хувийн дугаар 6/
  • Гуравдугаар байрт - А.Баярцэцэг / хувийн дугаар 5/
  • Мисс фото - Ц.Дэлгэржаргал / хувийн дугаар 14/
  • Мисс бикини - М.Халиунаа / хувийн дугаар 6/
  • Мисс спорт - Б.Гүнзаяа / хувийн дугаар 4/
  • Мисс авьяас - Э.Азбилэг / хувийн дугаар 1/
  • Мисс оюунлаг - А.Баярцэцэг / хувийн дугаар 5/
  • Мисс модель - Ю.Балжидмаа / хувийн дугаар 17/ нар тус тус шалгарчээ. 


 

3d7ace smart 8 x800
1
Da4dc9 smart 2 x800
2
De875a smart 9 x800
3
B40ced smart 10 x800
4
Bb157c smart 4 x800
5
F0af0f smart 5 x800
6
D0a325 smart 13 x800
7
993ba8 smart 12 x800
8
2eae7b smart 14 x800
9
D9252e smart 15 x800
10
44a45e smart 22 x800
11
E9a57e smart 23 x800
12
09e354 smart 34 x800
13
375766 smart 27 x800
14
473306 smart 35 x800
15
B89ac6 smart 87 x800
16
Ffd1b2 smart 43 x800
17
D326b8 smart 40 x800
18
13df47 smart 26 x800
19
267671 smart 48 x800
20
5fa84f smart 50 x800
21
E067e9 smart 52 x800
22
33406d smart 76 x800
23
85b604 smart 80 x800
24
064f4d smart 60 x800
25
0a6111 smart 65 x800
26
44b01f smart 57 x800
27
Abf168 smart 56 x800
28
Cb6bf3 smart 82 x800
29
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.